“ЭХ ОРОНЧДЫН ӨДӨР” – ИЙГ ТОХИОЛДУУЛАН ЗОХИОН БАЙГУУЛЖ БУЙ ЖАНЖИН Д.СҮХБААТАРЫН НЭРЭМЖИТ “МОНГОЛЫН ТҮҮХ”-ИЙН ОЛИМПИАДЫН УДИРДАМЖ

1144

“ЭХ ОРОНЧДЫН ӨДӨР” – ИЙГ ТОХИОЛДУУЛАН ЗОХИОН БАЙГУУЛЖ БУЙ ЖАНЖИН Д.СҮХБААТАРЫН НЭРЭМЖИТ “МОНГОЛЫН ТҮҮХ”-ИЙН ОЛИМПИАДЫН УДИРДАМЖ


НЭГ: ОЛИМПИАДЫН ЗОРИЛГО

 

Монголчууд бидний түүхэн замнал хүн төрөлхтний соёл иргэншилд баларшгүй ул мөрийг үлдээсэн, тэдний өв их соёл хийгээд түүхэн бүтээл туурвил нь өдгөө дэлхийн түүхч, судлаачдын анхааралд өөрийн эрхгүй оржээ. Иймд Монголчууд бид өөрсдийн түүхээ мэдэх хийгээд судлан шинжлэх нь зайлшгүй бөгөөд улс орны хөгжил болон Монгол хүний хөгжил, эх оронч хүмүүжил, төлөвшилд чухал үүрэгтэй.

ХХ зууны Монголчуудын түүх бол харийн түрэмгийлэгчдээс язгуур эрх ашиг, тусгаар тогтнолоо хамгаалж тэмцсэн өвөг дээдэс, эх орончдын тэмцлийн түүх юм. Иймд эх орныхоо үнэ цэнэтэй иргэдийг төлөвшүүлэх, эх орноо хайрлах, эх түүхээрээ, эх орноороо бахархдаг оюунлаг залуу халаагбэлтгэх нь биднийэрхэм зорилго юм.

 

ХОЁР: ОЛИМПИАДЫН ЗОРИЛТ

·Сурагчдад Монголын түүхийн мэдлэгийн үнэн зөв хандлагыг бий болгох

·Түүхийн судалгааны байгууллагууд, Их дээд сургууль болон Ерөнхий Боловсролын Сургуулиудын хамтын ажиллагааг өргөжүүлэх.

·Түүхийн мэргэжлийг сурталчлах, олны хүртээл болгох

·Эх түүхээ сонирхон, шимтэх сурагчдыг дэмжих

 

ГУРАВ: ХАМРАХ ХҮРЭЭ

 

Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод сургалт явуулж буй Ерөнхий

Боловсролын Сургуулийн төгсөх ангийн (ХI - ХII анги) сурагчид оролцоно.

 

ДӨРӨВ. ОЛИМПИАДЫН ҮЕ ШАТ, ДҮГНЭХ ЖУРАМ:

 

Олимпиадад оролцогчдыг 1 ба 2-р шатны ерөнхий дүнгээр шалгаруулна.

 

 

Олимпиадын

үе шат

Гүйцэтгэл

Агуулга

Дүгнэх журам

I шат

Монголын түүхийн тест (сорил) бөглөх.

1921 оноос 1945 оны хооронд Монгол Улсын түүхэнд болсон үйл хэрэг, түүний агуулга.

I шатанд 50 оноо авсан тохиолдолд II шатанд орох эрх авна.

 

II шат

I шатанд 50 оноо авсан оролцогч II шатанд оролцох эрхээ авах ба доорх сэдвүүдээс сугалан эссэ бичнэ.

Ø Эссэ бичих

Сэдэв:

1.1921 оны үндэсний ардчилсан хувьсгалын зангилаа асуудлууд.

2.1924 үндсэн хууль, түүний агуулга, зангилаа.

3.1921 – 1945 онд нийгэм эдийн засагт гарсан өөрчлөлт.

4.БНМАУ тунхагласан нь, ач холбогдол.

5.Халхын голын дайн.

6.Анхны Долоо.

7.Тусгаар тогнолын үнэ цэнэ.

8.Эх орончид гэж хэнийг хэлэх вэ.

9.Эх орон, газар шороо.

10.Аминаас ч үнэтэй эх орон.

11.Миний бахархал, Бидний бахархал

12.Тусгаар тогтнол би.

13.Тусгаар тогтнол бид.

14.Эх орноо хайрлацгаая.

 

Ø Дүгнэх журам

Эссэг дүгнэхдээ:

1.Судалгааны ач холбогдол.

2.Бичлэгийн стандарт.

3.Асуултанд хариулсан байдал.

4.Асуудал дэвшүүлсэн байдал зэргээр 1-10 оноогоор дүгнэн шүүгчдийн нэгдсэн дүнгээр нийлбэр оноог гаргана.

Эссэ бичихэд тавигдах шаардлага:

·Сэдвийн агуулгыг сайтар гаргасан, шинэ санаа дэвшүүлсэн, үндэслэл

нотолгоо сайтай байх.

·Ишлэл,зүүлт, ном зүй зэрэг эрдэм шинжилгээний бүтээлд тавигдах

шаардлагыг хангасан байх

·Хэмжээ: А4 хэмжээтэй 5-8 хуудсанд багтаан, хуудасны дээд, доод талаас

2.0 см, баруун талаас 1.5 см, зүүн талаас 3.5 см зай авч бичнэ.

 

ТАВ. ОЛИМПИАДАД ОРОЛЦОГЧДОД ТАВИГДАХ НИЙТЛЭГ ШААРДЛАГА:

·Сургуультус бүрээс 1-5 суралцагч оролцоно.

·ЕБС – ийн ХI - ХII ангийн сурагч байна

·Оролцогчид 2015оны 02-р сарын 08-наас 02-р сарын 25-ны хооронд

бүртгүүлэх ба ирэхдээ мандатын 3х4 хэмжээтэй 1% цээж зураг /сүүлийн нэг жилд авахуулсан байх/

·Бүртгэлийн хураамж 5,000 төгрөг

·Сурагчийн үнэмлэхний хуулбар

·Сургуулийн нэр, Бэлтгэсэн багшийн овог, нэр, утасны дугаар

Материалыг Сүхбаатар дүүрэг VI хороо, "Тусгаар Тогтнолын ордон – ын баруун жигүүрийн IX давхарт байрлах номын сангийн эрхлэгч н.Дүнчигмаа хүлээн авч мандат олгож бүртгэнэ.

Холбогдох утас: 88111483, 99220020, 99274991

 

ЗУРГАА: ОЛИМПИАДЫН ХУГАЦАА

Олимпиадын I шатны шалгаруулалт 2015 оны 02-р сарын 26-ны өдөр

14:00 цагаас Тусгаар тогнолын ордны III давхарт байрлах хурлын зааланд явагдана.

Олимпиадын II шатны шалгаруулалт 2015 оны 02-р сарын 27-ны өдөр

10:00 цагаас Тусгаар тогнолын ордны III давхарт байрлах хурлын зааланд явагдана.

 

ДОЛОО. ОЛИМПИАДЫН ШАГНАЛ УРАМШУУЛАЛ:

Тэргүүн байр 1 Алтан медаль, батламж,400.000 төгрөг, дурсгалын зүйл

Дэд байр 1 Мөнгөн медаль, батламж, 300.000 төгрөг,дурсгалын зүйл

Гуравдугаар байр 1 Хүрэл медаль, батламж, 200,000 төгрөг, дурсгалын зүйл

Тусгай байр 1 Батламж, 100.000 төгрөг, дурсгалын зүйл

Бэлтгэсэн сургууль, заах аргын нэгдэлд

Тэргүүн байр 1 Жанжин Д.Сүхбаатар цом, батламж, 1.000.000 төгрөг, дурсгалын зүйл

Дэд байр 1 Батламж, 500.000 төгрөг, дурсгалын зүйл

Гуравдугаар байр 1 Батламж, 300,000 төгрөг, дурсгалын зүйл

Тусгай байр 1 Батламж, 100.000 төгрөг, дурсгалын зүйл

Шагналт байр эзэлсэн эссэг Монголын өдөр тутмын сонинд хэвлэж, интернет орчинд байршуулна.

 

Нийт оролцогчиддоо оюуны их амжилт хүсэе.

 

 

 

Монгол Улсын үнэн түүх, уламжлал

ирээдүй хойч үедээ үргэлж

дурсагдан тэмдэглэгдэж байг

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>