Насанд хүрээгүй хүүхдүүдээр хулгай хийлгэдэг бүлэглэлийг илрүүллээ

361

Насанд хүрээгүй хүүхдүүдээр хулгай хийлгэдэг бүлэглэлийг илрүүллээӨвлийн улирал хамгийн ихээр хулгайд алдагддаг эд зүйлс бол машины хучлага бусад эд анги байдаг. Тэгвэл Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2-р хэлтсийн алба хаагчид иргэдийн автомашины дугуй, хучлага, эд зүйлсийг хулгайлдаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ. Насанд хүрээгүй хүмүүсийг уруу татан хулгай хийлгэн зах зээлийн үнээс хямд үнээр борлуулдаг гэмт хэргийг үйлддэг нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон байна.

 Тээврийн хэрэгсэл ашиглан таксинд явах нэрийдлээх хүүхдүүдийн хулгайлсан зүйлийг хямд үнээр зарж борлуулсан 10 гаруй үйлдлээ хүлээгээд байгаа юм. Иймээс иргэд та бүхэн өөрсдийн эд хөрөнгөндөө болон хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг сэрэмжүүлж байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.