Украин хариу цохилт өгч, Кремлийн ордон руу дайралт хийсэн гэв
Украин хариу довтолгоо хийж, Кремлийн ордон, ОХУ-ын Краснодар мужид орших газрын тос боловсруулах үйлдвэр рүү цохилт өгсөн талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Тодруулбал, өчигдөр Украин Кремлийн ордон руу дроноор дайралт хийсэн талаар Москвагаас мэдээлжээ. Уг мэдээллийг Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский үгүйсгэсэн. Харин газрын тосны үйлдвэр рүү хийсэн дайралтын улмаас гал гараад байсныг бүрэн унтрааж дууссан гэнэ.