Р.Эрдоган сонгуулийн дүн яаж ч гарсан хүлээн зөвшөөрнө гэдгээ мэдэгджээ
АНКАРА. /Anadolu/. Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган тавдугаар сарын 14-нд товлогдсон сонгуульд ялагдвал ерөнхийлөгчийн албан тушаалаа ардчилсан замаар өгөхөд бэлэн байгаагаа мэдэгджээ.
Үүний сацуу Р.Эрдоган "Туркийн ард түмэн энэ ням гарагт болох сонгуульд түүнийг болон түүний "Шударга ёс, хөгжлийн нам"-ыг дэмжинэ" гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.