Л.Оюун-Эрдэнэ "Журмын нөхөдтэйгөө тэмцэнэ" гэснээ батлах цаг ирлээ
Хууль хяналтынхан шалгаж, Засгийн газар үүнд идэвхтэй дэмжлэг үзүүлснээр 2022 оны сүүлч гэхэд их наяд гаруй төгрөгийн чанаргүй зээлийг эргэн төлүүлсэн. Ингэснээр Монгол Улс дефолт зарлах аюулаас аврагдаж, Хөгжлийн банкны үйл ажиллагаа ч хэвийн байдалд орсон.
Харин эх сурвалжууд, "Нүүрсний хулгайтай холбоотой мөрдөн шалгах ажиллагааг хууль хяналтынхан хэвийн үргэлжлүүлж байна. Харин нүүрсний асуудлаарх нээлттэй сонсголыг УИХ-ын Түр хороо учир битүүлгээр саатуулаад байгаа юм" гэсэн тайлбар өгч байна.
"Өмч хувьчлал" гэх их луйварт тэд цадаагүй. Газар, лицензийн наймаандаа бас цадаагүй. 30 жил нүүрс, алт, зэс ухаад бас цадаагүй. Энэ улсыг авлигын намагт живүүлээд тэд цадаагүй. Бүгдээрээ нийлж банк дээрэмдээд ч цадсангүй. Боловсролын зээлийн санг бас цөлмөжээ... Эрээ цээр байхгүй.
...Боловсролын зээлийн сан, Хөдөө аж ахуйг дэмжих сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Нийгмийн халамжийн сан, Улсын авто замын сан, Соёл, урлагийг дэмжих сан, Байгаль орчин, уур амьсгалын сан, Мал хамгаалах сан, Хөрөнгө оруулалт, хөгжлийн сан Тариаланг дэмжих сан... гэх мэт.