Украинд дайтахаас татгалзсан орос цэргийг гурван жилийн хорих ялаар шийтгэжээ

197

Украинд дайтахаас татгалзсан орос цэргийг гурван жилийн хорих ялаар шийтгэжээ

 

Оросын Екатеринбург хотын Төв тойргийн цэргийн шүүх цэргийн алба хаагч Марсель Кандаровыг Украины нутаг дахь дайнд оролцохоос тагалзсаных нь төлөө гурван жилийн хорих ялаар шийтгэсэн талаар  "ОВД-Инфо" мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, эхлээд Кандаровыг дайчилдгааны үеэр цэргийн албанаас оргон зайлсан хэргээр буруутгаж, таван жилийн ял оноосон байна. Харин өмгөөлөгчид давж заалдаж, цэргийн алба хаагчийн хэрэг 2022 оны тавдугаар сард буюу Орост хэсэгчилсэн дайчилгаа зарлахаас өмнө болсон хэрэг гэж үзсэн тул ялыг бууруулж, гурван жилийн хорих ял оноожээ. 

 

"ОВД Инфо"-ийн мэдээлснээр, Кандаров 2022 оны хоёрдугаар сард Украины хилийн ойролцоох цэргийн сургуулилалт гэрээгээр алба хаажээ. Ингээд Оросын түрэмгийлэл эхлэх үед Украины нутагт орсон байна. Сарын дараа тэрбээр Орос руу эргэн эрч, эмчлүүлсэн бөгөөд энэ үеэрээ халагдах өргөдөл гаргаж, хүмүүсийг хөнөөмөөргүй байна хэмээн өгүүлжээ.

 

Гэвч түүний өргөдлийг хүлээж авалгүй, улмаар 2022 оны есдүгээр сард баривчилсан байна. Улмаар хэрэг шийдэгдэх хүртэл буюу энэ оны тавдугаар сахр хүртэл түүнийг урьдчилан саатуулах газарт хорьжээ.

 

Энд дуулгахад, 2023 оны дөрөвдүгээр сарын сүүлийн байдлаар Оросын цэргийн шүүхүүдэд байршлаа орхисон, тушаал биелүүлэхээс татгалзсан, цэргийн албанаас оргон зайлсан гэх нийт 1064 хэрэг бүртгэгджээ.

 

Г.Бямбасүрэн

http://www.shuud.mn/a/549652

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>