Э.Хүслэн 15 настайдаа шатрын улсын аварга боллоо
Ховд аймагт өндөрлөсөн шатрын 2023 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн ангилалд Төв аймаг, "Хан-Алтай" клуб, 52 дугаар сургуулийн тамирчин спортын дэд мастер Эрдэнэбаярын Хүслэн түрүүллээ. Тэрбээр 15 настайдаа Монгол Улсын аваргаар тодорсон байна. Э.Хүслэн 11 дэх өрөг буюу сүүлийн тойргийн тоглолтод дэлхийн шатрын холбооны мастер Б.Амин-Эрдэнийн эсрэг хараар наадаж хожил байгуулснаар 11 өргөөс 7.5 оноотой коэффицентийн илүүгээр улсын аварга цол хүртсэн. Э.Хүслэн эмэгтэй шатарчдаас улсын аваргад түрүүлсэн 26 дахь тамирчин болж байна.