П.Орхон мөнгө, С.Цэрэнчимэд хүрэл медаль хүртлээ

274

П.Орхон мөнгө, С.Цэрэнчимэд хүрэл медаль хүртлээ

 

Киргизстан улсын Бишкек хотноо Каба Уулу Кожомкул болон Раатбек Санатбаевын нэрэмжит дэлхийн чансааны оноо олгох энэ жилийн гурав дахь цуврал тэмцээн болж байна. Уг эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд "Алдар" спорт хорооны дэлхийн болон Азийн аварга, гавьяат тамирчин Пүрэвдоржийн Орхон мөнгө, ДАШТ-ий алт, мөнгөн медальт, гавьяат тамирчин Сүхээгийн Цэрэнчимэд хүрэл медаль хүртлээ.
 
П.Орхон финалд Украины Илона Прокопевниукт 3:8-аар ялагдсан бол С.Цэрэнчимэд хүрэл медалийн төлөөх барилдаанд Германы Луиза Нимешийг 6:3-аар ялсан юм.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>