МУГТ Б.Болортуяа: Чөлөөт бөхийн холбоо ажлаа арай өөрөөр хийгээд байна уу?

345
 

МУГТ Б.Болортуяа: Чөлөөт бөхийн холбоо ажлаа арай өөрөөр хийгээд байна уу?

 

Монголын чөлөөт бөхийн холбоонд асуудал үүсч, тамирчид нь эсэргүүцэл илэрхийлжэ эхэлжээ. Учир нь тамчирдынхаа шагнал, урамшууллыг өгөхгүйн дээр, тамирчиддаа худал хэлж, сорилго тэмцээнүүдийг зохион байгуулснаас мэргэжлийн тамирчдын бэлтгэл алдагдах, амжилт ухрах, бэртэл гэмтэл авах зэрэг олон сөрөг асуудлууд үүсч эхэлжээ. Уг асуудлаар  МУГТ, Олимпийн хүрэл медальт Б.Болортуяа цахим хуудаснаа бичжээ. 

Тэрээр, 

"Ямар дүрэм журмаар яаж ДАШТ оролцох ёстой юм бэ? Багш тамирчдынхаа дуу хоолойг сонсдоггүй, яачихсан удирдалгууд, мэргэжлийн зөвлөл вэ?

Миний бие 2022 онд Дэлхийн чансааг тэргүүлж Казакстан улсад зохиогдсон ранкийн тэмцээндээ түрүүлээд байж байхад УАШТ-ий тов гарсан. Тамирчид бид нэг тэмцээнд орохын тулд 5-6 кг жин хасч барилддаг. Сэргэлт, форомжилт маш чухал. Хоёр тэмцээний хооронд дор хаяж 45 хоног байх ёстой атал 20 хоногийн дараа УАШТ гэнэт зарласан. Үүнээс болж гэмтэл авч, 2022 оны Белгарын ДАШТ-ийг өнжихөөс өөр аргагүй болсон. Уг нь би ранкаар тэргүүлж байсан ч миний оронд сорил хийхгүйгээр УАШТ-д түрүүлсэн тамирчинаа явуулсан. Үүнээс нь болоод УАШТ чухал юм байна гэсэн бодолтой болсон. 

Ингээд бэртэлээ эдгээж байгаад, 2023 оны УАШТ-д оролцож түрүүлээд, ДАШТ-п оролцох гэтэл сорил яриад эхэлсэн. Өмнө нь сорилгүй явуулаад байсан шүү дээ. УАШТ гол биш юмуу?  би 2022 оны ДАШТ оролцсон бол аварга болох бүрэн боломжтой байсан!

Энэ бүхний эцэст Монголын чөлөөт бөхийн холбоо ажлаа арай өөрөөр хийгээд байгаа юм бишүү гэх асуулт гарч байна. Амжилт гаргаж байгаа тамирчдаа дэмжиж шагнаж урамшуулмаар байна! "Токио-2020” Олимпын наадмаас ирэхэд МЧБХ 10 сая төгрөгний пайз өгсөн одоо болтол өгөөгүй!

2023 оны чансааны бүх тэмцээнд тамирчид хувийн зардал мөнгөөрөө л явж байна шүү дээ!" гэжээ. 

МЧБХ-ны Ерөнхийлөгчөөр хотын дарга Д.Сумъяабазар 2016-2022 оныг хүртэл ажилласан бөгөөд 2022 оны 03-р сараас Эрдэнэт үйлдвэрийн дарга асан Х.Бадамсүрэн сонгогдсон ажиллаж байгаа юм.

https://tsahiur.mn/n/s/15216

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>