Д.Дорлигжав сайдын охин “Nova Mongolia Corp” компанид хувь эзэмшдэг байжээ

1362
Д.Дорлигжав сайдын охин “Nova Mongolia Corp” компанид хувь эзэмшдэг байжээТуркт аялж яваад харамсалтайгаар амиа алдсан Хууль зүйн сайд Д.Дорлигжавын охин Сарангэрэлийн тухай олон нийтийн сүлжээгээр нэгэн мэдээлэл тараад байна. 22 настай, Швейцарьт их сургуульд сурч байсан Д.Сарангэрэл хоёр жилийн өмнө "Nova Mongolia Corp” хэмээх компанийн 30 хувийг эзэмшдэг байснаа "Nova Resource” компанид зарж байжээ.

"Nova Resource” компанийн дэргэд 2011 онд байгуулсан, Сингапурт бүртгэлтэй "Nova Mongolia Corp” компани нь дотроо олон охин компанитай аж. Тухайлбал тус компани "Salins Limited” компанийг 100 хувь эзэмшдэг, бөгөөд "Salins Limited” нь  "ZHCH Mining”  компанийг мөн 100 хувь эзэмшдэг байна. "ZHCH Mining” компани нь "Энержи Ресурс”-ын Трангоби компанитай гэрээ байгуулан, Ухаа худагаас Хятад руу нүүрс тээвэрлэх ажлыг хариуцан ажилладаг аж.

Ямартай ч, дотроо олон охин компанитай, уул уурхайн бизнес голчлон хийдэг "Nova Mongolia Corp” компанийн 30 хувийг сайдын охин М.Дэмбэрэл гэдэг хүний хамт эзэмшдэг байж. Тэд энэ эзэмшлээ 2012 онд толгой компанидаа 1,767,875 сая  фунтээр зарсан талаар тухайн үед "Bloomberg” зэрэг цахим хуудсуудаар мэдээлж байжээ.
Д.Дорлигжав сайдын охин “Nova Mongolia Corp” компанид хувь эзэмшдэг байжээ
Д.Сарангэрэлтэй хамт "Nova Mongolia Corp” компанид хувь эзэмшдэг М.Дэмбэрэл өмнө нь Эрдэнэт үйлдвэрийн хүний нөөцийн газрын захирлаар ажиллаж байсан,  "Чингис хаан” олон улсын нисэх буудлын Үйлчилгээ хариуцсан дэд захирал аж. Тэрээр"Nova Mongolia Corp” компанийнхаа төлөөлөн удирдах зөвлөлийг нэг хэсэг даргалж байсан бөгөөд одоо гишүүн нь хэмээн "Bloomberg”-ийн цахим хуудас дахь компанийн танилцуулгад бичсэн байна.
Эх сурвалж: www.assa.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>