Д.Сарангэрэл охин хүний амь аврахаар эцсээ хүртэл тэмцээд амь эрсэджээ

1143
Өнөө цагт  хүний мөс чанар хөлийн уланд гишгэгдсэн гэж хэлэх хүмүүс олон болсон. Гэсэн хэдий ч хүмүүс дунд  бусдын амийг аврахын тулд өөрийн амиа золиослох явдал цөөнгүй гардаг. Ийм үйл хэргийг  хүн төрлөхтөн эр зориг, баатарлаг явдлын үлгэр жишээ болгон хэлэлцдэг. Яг ийм үйл явдал Турк улсад болжээ.  Далайн усанд хөл алдан унасан найзыгаа татан  гаргаж амийг нь амрахаар 22 настай охин эцсийн өмч хүртлээ тэмцжээ. Эгэлхэн биенээсээ давсан эрэлхэг зориг гаргасан тэр охин бол Хууль зүйн  сайд Д.Дорлигжавын эрдэнэ шиг хайрлаж өсгөсөн ганц охин Д.Сарангэрэл байжээ.

    Хэн хүнд хэлж биш, хийсч ирдэг гай зовлон Хууль зүйн сайд тойрсонгүй дайран, хайрлаж өсгөсөн ганц охиныг нь  энэ хорвоогоос салган авч одлоо. Хорвоо юутай хатуу вэ?

    Далайн эргээр алхалж явсан хоёр залуугийн эрэгтэй нь  хуйсагнуур салхи, шинэхэн орсон цасны мөстсөн хэсэгт  хөл нь хальтран  далайн усанд унажээ. Түүнтэй цуг алхаж явсан  22 настай Д.Сарангэрэл охин хэдхэн алхамын цаана байх   эргийн  хамгаалалтын албанд  хандахын оронд бодож төлөвлөх юмгүй усруу гараа сарван найзыгаа  уснаас татан гаргаж  эцсийн боломж хүртэл  тэмцэлджээ

     Харамсалтай нь  түүний энэ оролдлого талаар болж  өөрөөс нь илүү жинтэй эрэгтэй найз, хөөсрөн давалгайлах далайн ус охиныг  татан унагаснаар  тэд хамтдаа  энэ хорвоог орхиж, алтан амиа алдсан ажээ. Энэ бүхэн далайн эргийн хамгаалалтын камерт тодорхой бичигдсэн үлдсэн байна гэнэ билээ. 22 настай охин бусдын амийг аварахын  тулд ямар ч хоёрдмол сэтгэлгүйгээр  өөрөөсөө гарч болох  бүх боломжоо эрэлхийлэн тэмцэж байгаа бичлэгийг Туркийн далайн эргийн  хамгаалалтынхан хараад өөрийн эрхгүй гайхан шагширч, нулимс дуслуулсан  ажээ.

    Хэрвээ хүний амь насыг аварсан  тохиолдолд Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олгодог "Шударга журам” медалийг  Хүний амь нас аврахаар оролдож хүчин мөхөсдөж амь эрсэдсэн хүнд  нөхөн олгож болдогсон  бол Д.Сарангэрэл охинд л нөхөн олговол зохино.  

    Д.Сарангэрэл охины бусдын амийг аврахаар  зориглон далайн усруу орсон энэ үйлдэл нь Монгол хүний мөс чанарыг илэрхийлээд зогсохгүй  шаардлагатай үед Монгол эмэгтэйчүүд өөрөөсөө хэтийдсэн их эр зориг гаргаж чаддагийн бодит гэрч боллоо гэж хэлэх хүмүүс цөөнгүй байна.

   Ямартай ч   бусдын төлөө амиа өгч чадах эр зоригтой Монгол бүсгүйчүүдийн удам тасраагүй үргэлжилж байгаа гэдгийг Д.Дорлигжав сайдын охин Д.Сарангэрэл өөрийн амиараа дэнчин тавьж  бидэнд  нотлон харууллаа.

А.Нараа

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>