Т.Тулгын барилдаантай холбоотой МЧБХ эсэргүүцэл гаргалаа

267

Т.Тулгын барилдаантай холбоотой МЧБХ эсэргүүцэл гаргалаа

Өчигдөр чөлөөт бөхийн барилдааны эрэгтэй 65 кг-ын жингийн барилдаанд шүүгчдийн санаатай маш том алдаа гарсан. 2021 оны ДАШТ-ий хүрэл медальт Төмөр-Очирын Тулга эхний даваанд гоц мөргөж, хоёрдугаар тойрогт Германы Александер Семисоровыг 9:2 оноогоор ялаад, Азербайжаны дэлхийн гурван удаагийн аварга, олимпын мөнгө, хүрэл медальт Хажи Алиевтай хүч үзсэн. Монголын бөх 6 минутын турш давамгайлж, Алиев арга саам хэрэглэн удаа дараа саатуулсан энэ барилдааны эцэст шүүгчдийн бүдүүлэг шийдвэрээр Азербайжан бөхийн гарыг өргөв. Ийнхүү 5:2 оноогоор Монгол бөх ялсан ч 3:3 буюу сүүлчийн оноогоор 32 настай Хажи Алиев ялалтыг авлаа.

 

МЭДЭГДЭЛ

Т.Тулгын барилдаантай холбогдох өргөдлийг Дэлхийн бөхийн холбооны техникийн зөвлөлд гаргасан болно.

Монголын чөлөөт бөхийн холбоо.

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>