С.Сэрчмаа кино ч үгүй мөнгө ч үгүй үлджээ
Дуучин С.Сэрчмаа өөрийн амьдралаараа кино хийж байгаа гэх мэдээлэл гарч байсан ч сураг тасраад удаж байна. Бодит амьдралыг өгүүлэх кино яагаад сураг тасарсныг өөрөөс нь тодруулахад,
-Уг нь кино хийгдсэн. Одоогоор кино ч үгүй, мөнгө ч үгүй л сууж байна. Орчин цагт хүнд итгэх хэцүү болсон байна. Найруулагч гэх С.Батмөнхтэй шүүхдэлцэж байгаа. Хууль хяналтын байгууллага маань киноны асуудлыг минь үнэн зөв шийдэж өгөхийг хүлээж байна даа гэжээ.
Тэгэхээр ямар боловч дуучны амьдралаар кино хийгдсэн асууал шийдэгдвэл дэлгэцнээ гарах л юм байна.
times.mn