БОАЖ-ийн сайд Д.Оюунхорол модны хулгайчдад мод бэлтгэхийг үүрэгджээ

1035

Иргэд модны хулгайчдыг илрүүлэн хууль хяналтынханд хүлээлгэн өгсөн байна.  Хамгийн сонирхолтой нь 30 гаруй тэвш мод ачсан нөхөд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролын  албан даалгаврыг биелүүлж яваа гэжээ.

Нийт 30 тэвш мод нь Горхи Тэрэлжийн дархан цаазат газрын 100 гаруй га талбайд ойн цэвэрлэгээ хийгээд  ачсан мод гэнэ. Энэ ажлыг "Төв ойн ан" ХХК гүйцэтгэсэн гэж тайлбарлажээ.

Хэдийгээр ингэж тайлбарлаж байгаа ч залуухан моддыг бэлтгэж ачсан нь ил байгааг та бүхэн харж байна. Энэ үйлдлийг илрүүлсэн иргэд ч үүнийг баталж байгаа юм.

Ямар боловч иргэний үүргээ биелүүлсэн иргэд өөрсдийн унаагаараа  цагдаагийнхан болон хяналт шалгалтын хүмүүсийг нь зөөж газар дээр нь байдлыг үзүүлсэн байна. Сайдын албан даалгаврын дагуу ойн цэвэрлэгээ нэрээр  их хэмжээний мод бэлтгэсэн иргэдэд зохих шийтгэлийг үүрүүлэх биз ээ.

Энэ үйлдлийг илрүүлсэн, бухимдсан иргэн "Хог новшоо цэвэрлэж чадахгvй байж үхсэн нохойн оцгорынх нь байгаль цэвэрлэх вэ? Цэл залуу маш олон мод энэ цэвэрлэгээ гээчийн золиос болжээ! Цагдаа нь яаж шалгадаг дээгүүрээ яаж хамгаалдаг зөвшөөрөл нэртэй эрээн цаас, цэвэрлэгээ нэртэй МУ-ын сайдын шийдвэрээр Ой хэрхэн сүйдэж байгааг би бодитоор Монгол тvмэндээ үзүүлнээ. Энэ миний үүрэг!

...Ойгоо битгий цэвэрлээ!  гэрээ гудмаа хотоо улсаа цэвэрлээ. Дараа нь ой энэ тэр бол болноо.... гэжээ.

 БОАЖ-ийн сайд Д.Оюунхорол модны хулгайчдад мод бэлтгэхийг үүрэгджээ
БОАЖ-ийн сайд Д.Оюунхорол модны хулгайчдад мод бэлтгэхийг үүрэгджээ
БОАЖ-ийн сайд Д.Оюунхорол модны хулгайчдад мод бэлтгэхийг үүрэгджээ
БОАЖ-ийн сайд Д.Оюунхорол модны хулгайчдад мод бэлтгэхийг үүрэгджээ
БОАЖ-ийн сайд Д.Оюунхорол модны хулгайчдад мод бэлтгэхийг үүрэгджээ

www.times.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>