Цасанд боогдсон иргэдийг аварчээ

1403

Орон нутагт автомашинтайгаа цасанд боогдсон талаар иргэдээс ирүүлсэн мэдээллийн дагуу аймгийн Онцгой байдлын газраас арга хэмжээ авч ажиллажээ.

Тодруулбал, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар цасан шуурганд боогдсон, төөрсөн нийт 34 автомашинаар зорчиж явсан 155 иргэнийг аврах ажиллагааг 34 албан хаагч, долоон техник хэрэгсэлтэйгээр гүйцэтгэв. Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газар цасан шуурганд боогдсон, төөрсөн нийт 23 автомашин

аар зорчиж явсан 86 иргэнийг аврах ажиллагааг 24 албан хаагч, зургаан техник хэрэгсэлтэйгээр гүйцэтгэжээ.

Өвөрхангай аймгийн Хархорин сумын Орхон багийн "Их нарийний-Ам” гэдэг газар Landrover загварын автомашин жалганд суусан тухай дуудлагыг өчигдөр өдрийн 03:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Аврах, гал унтраах 45 дугаар ангийн 4 албан хаагч, нэг техник хэрэгсэлтэйгээр татан гаргажээ. Тус машинд бага насны 3 хүүхэд, 2 том хүн сууж явжээ.

Дархан-Уул аймгийн Хонгор сумын "Хонгорын даваа” гэдэг газар "Land cruiser-80 загварын автомашинтай 6 хүн цасанд боогдсон тухай дуудлагыг өчигдөр орой 22:05 цагт хүлээн авч тус аймгийн Аврах гал унтраах 55 дугаар ангийн 13 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр цаснаас татан гаргажээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>