Гао Рүньхүн: Экологийн хамгаалалт, нөхөн сэргээлтийн талаар хувь нэмрээ оруулна

193

УТЗЗ-ний ӨМӨЗО-ы гишүүн, Өвөр Монголын Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн профессор Гао Рүньхүн 01-р сарын 19-ний орой ӨМӨЗО-ы УТЗЗ-ний XIII сонгуулийн II хуралд дэвшүүлэх саналаа бэлтгэж байлаа.  

        - Судалгаа бүрийн төгсгөлд судалгааны үр дүнгийн дагуу саналын агуулгыг өөрчилж, илүү сайн болгож, үнэн зөв, бодит болгохоор хичээдэг хэмээн Гао Рүньхүн ярив.

        - 2023 онд ӨМӨЗО-ы УТЗЗ-ний гишүүнээр анх удаа ажилласан. Нэг жилийн судалгаа, шинжилгээ хийсний эцэст УТЗЗ-ний гишүүний талаас илүү тодорхой ойлгодог болсон.

        Тэрээр үүргээ илүү сайн биелүүлэхийн төлөө онолын сургалт судалгааг бэхжүүлж,  ӨМӨЗО-ы УТЗЗ-ний XIII сонгуулийн гишүүдийн сургалтын анги, ӨЗО-ы УТЗЗ-нөөс зохион байгуулсан “Экологийн орчныг хамгаалах түвшинг дээшлүүлж, Хятадын умард хэсгийн экологийн аюулгүй байдлын чухал халхавчийг байгуулах нь” сэдэвт тусгай зөвшилцөх уулзалтад оролцсон байна. Үүний зэрэгцээ Хятадын хойд хэсэгт экологийн аюулгүй байдлын саад тотгорыг даван туулах талаар байгалийн экологийн асуудлуудын талаар баттай судалгаа хийсэн юм. Ингэснээр асуудлуудыг тодорхойлж, шалтгааныг задлан шинжилж, тодорхой, боломжийн арга хэмжээ дэвшүүлсэн юм.

        "Энэ жил экологийн хамгаалалт, нөхөн сэргээлтэд хувь нэмрээ оруулна" хэмээн Гао Рүньхүн илэрхийлсэн банйа.

        Тэрээр судалгааны үр дүн, олон нийтийн дуу хоолой, мэргэжилтнүүдийн санал бодлыг нэгтгэн Хятадын хойд хэсэгт экологийн аюулгүй байдлын чухал халхавчийг байгуулах, Өвөр Монголын экологийн нөөц, экологийн бараа бүтээгдэхүүнийг харилцан өөрчлөх, дэмжих тухай гол холбоосуудын талаар, хилийн бүсүүдэд экологийн аюулгүй байдал, үндэсний батлан хамгаалах аюулгүй байдлыг ерөнхийд нь авч үзэх талаар санал бэлтгэсэн байна.

 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж: ӨМӨС

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>