SOS: Өсвөр насныхан "хаашаа" яваад байна!

837

SOS: Өсвөр насныхан "хаашаа" яваад байна!

 

Өсвөр насныхан дунд аюулын харангаа хэдийнээ дэлдсэн ноцтой асуудлуудын нэг нь ХАР ТАМХИ. Өдөр бүр шахуу л өсвөр насныхан гэмт хэрэгт өртсөн талаар дуулах боллоо. 

Хамгийн ойрын жишээ гэхэд, Энэ сарын 05-ны өдөр Цагдаагийн байгууллагад Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт Toyota Prius загварын автомашин хулгайд алдагдсан дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Үүнийг шалгахад уг хэргийг 14-16 насны хоёр эмэгтэй, хоёр эрэгтэй хүүхэд хамтран үйлдэж хулгайлжээ. Мөн тус дүүргийн нэгэн зочид буудлын өрөөнд сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэн мансуурсан байсныг тогтоожээ.

Мөн сүүлийн өдрүүдэд хүүхэд алга болсон, эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирсон, оролцсон зөрчил, хэргүүд их гарч байгаа гэв.  Цагдаагийн байгууллагад Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт энэ сарын 5-нд сургуулиа тараад явж байсан бага насны хүүхдийн гар утсыг дээрэмдсэн байна гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.

Дээрх хэргийг 41 настай, эрэгтэй үйлдсэн болохыг олж тогтоон, хохирогчийн гар утсыг олж хураан авч, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа аж. 

Түүнчлэн энэ сарын 4-ний өдөр 13-14 насны эрэгтэй, эмэгтэй хоёр хүүхэд гэрээсээ дайжиж явсан, мөн өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт 13 настай эмэгтэй хүүхэд, мөн 12 насны эрэгтэй хүүхэд сураггүй алга болсон мэдээлэл бүртгэгджээ.

Мэдээллийн дагуу эрэн хайх ажиллагааг хүүхдийн асуудал хариуцсан болон холбогдох алба хаагчид шуурхай зохион байгуулж, дээрх хүүхдүүдийг олж тогтоон, Хүүхэд хамгааллын 108 төвийн Түр хамгаалах байранд хоёр хүүхдийг, ар гэрийнхэнд хоёр хүүхдийг хүлээлгэн өгч, холбогдох ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгаа аж.

Дээрх мэдээллээс харахад, өсвөр насныхан сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэж мансуурах, орон гэрээсээ дайжих гээд олон асуудал сөхөгдөж байгааг уншигч та анзаарсан биз ээ. Таны хүүхдэд ч тохиолдож болох нийгэмд бид амьдарч буйгаа санаарай. Та, бидний хүүхэд хаана, хэнтэй нөхөрлөж юу хийж явааг мэддэг хараа хяналт тавьдаг байхгүй бол Монголын ирээдүй өсвөр насныхан "хаашаа" яваад байна аа!!! 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>