”COAL MONGOLIA-2015” Олон улсын чуулга уулзалт, үзэсгэлэнгийн бүртгэл эхэллээ

1226

”COAL MONGOLIA-2015” Олон улсын чуулга уулзалт, үзэсгэлэнгийн бүртгэл эхэллээ"COAL MONGOLIA нүүрсний салбарт хөрөнгө оруулагчдын олон улсын чуулга уулзалт,үзэсгэлэн нь Монгол Улсад хэрэгжүүлж буй нүүрсний хайгуул, олборлолт, боловсруулалтын төслүүдэд хөрөнгө оруулалт татах, нүүрсний салбарын өнөөгийн чиг хандлага, ирээдүйн төлөв байдал, хөрөнгө оруулалт, эрхзүйн орчин, дэд бүтэц, дэвшилтэд техник технологийг нэвтрүүлэх зэрэг олон асуудлыг хөндөж олон улсын хэмжээнд Монгол Улсын нүүрсний салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх үндсэн зорилготойгоор зохион байгуулагддаг.

Энэ удаагийн "COAL MONGOLIA-2015”олон улсын чуулгауулзалт, үзэсгэлэнг "Coal Mongolia” чуулганы 5 жилийн ой, гадаад зах зээл дээр анхдагч хувьцаа (IPO) гарган нүүрсний салбарт хөрөнгө оруулалт татсаны 5 жилийн ойг тус тус тохиолдуулан 2015 оны 4-р сарын 9-10 өдрүүдэд Монгол Улсын Засгийн Газрын дэмжлэгтэйгээрөндөр дээд түвшинд зохион байгуулахаар хурлын бэлтгэл ажил хийгдэж байна.

Иймд та бүхнийг нүүрсний зах зээлийн өнөөгийн болон ирээдүйн төлөв байдал, нүүрсний салбарт төрөөс баримтлах бодлого тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл авах мөн хөрөнгө оруулагчид болон Монголын уул уурхайн салбарын гол төлөөлөгчидтэй уулзах, санал бодлоо солилцох, харилцан хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг олгох "COAL MONGOLIA-2015”нүүрсний салбарт хөрөнгө оруулагчдын олон улсын чуулга уулзалт,үзэсгэлэнд оролцохыг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг www.coalmongolia.mnвебсайтаар орж үзнэ үү.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>