АНУ, Япон батлан хамгаалахын салбарт БНХАУ-ын эсрэг хамтран ажиллана

94

АНУ, Япон батлан хамгаалахын салбарт БНХАУ-ын эсрэг хамтран ажиллана

 

Японы Ерөнхий сайд Фүмио Кишида АНУ-д айлчилж буй. Кишида айлчлалынхаа хүрээнд лхагва гарагт /2024.04.10/ АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай уулзсан юм.

Хоёр улсын удирдагчид уулзалтынхаа дараа батлан хамгаалах, эдийн засгийн харилцаагаа сайжруулахад чиглэсэн өргөн хүрээний тохиролцоонуудыг танилцуулсан байна.

Уулзалтын үеэр хоёр улсын удирдагчид AUKUS аюулгүй байдлын холбоонд Японы оролцооны талаар яригджээ. AUKUS нь 2021 онд АНУ, Их Британи, Австрали гурав БНХАУ-ын өсөн нэмэгдэж буй нөлөөг эсэргүүцэх зорилгоор 2021 онд байгуулсан юм.

AUKUS-ийн холбоотнууд квант тооцоолол, дуунаас хурдан зэвсэг, хиймэл оюун ухаан болон кибер технологи гэх мэт салбарт хамтран ажиллах сонирхолтой буйгаа илэрхийлжээ.

Өнөөдөр Кишида АНУ, Филиппин, Японы анхны гурван талт уулзалтад оролцоно. Тэд Өмнөд Хятадын тэнгис дэх аюулгүй байдлын асуудлаар хэлэлцэх төлөвтэй байгаа юм.

Эх сурвалж: CNBC

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>