Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ

119

Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ

 

Казахстаны хоёр бүс нутагт газрын тос олборлодог компаниуд үерийн гамшгийн улмаас 634 цооногийн ажиллагааг түр зогсоожээ. Тус улсын Эрчим хүчний яам мэдээлснээр, Актобе, Атырау мужуудад олборлолтыг түр зогсоосон бөгөөд газрын тосны олборлолт 16 мянган тонноор буурсан байна. 

 

Өнөөдрийн байдлаар 141 цооногийн үйл ажиллагааг сэргээгээд байгаа бол 493 цооногийн олборлолт зогссон хэвээр байна. Одоо мэргэжилтнүүд усыг соруулж, хөрсөөр дүүргэх, эрчим хүчийг таслах, цооногийг битүүмжлэх зэрэг ажлуудыг хийж байна.

 

Казахстанд шар усны үер гуравдугаар сард эхэлсэн бөгөөд найман бүс нутагт орон нутгийн хэмжээнд онцгой байдал тогтоожээ. Энэ хугацаанд аврагчид усанд автсан бүсээс 118 мянган хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Акмола, Актобе, Костанай, Атырау, Хойд Казахстан мужуудад 5 718 хувийн байшин, 1 130 хашаа үерт автжээ. 4216 орон сууцны барилга, 2698 хашааг үерт автахаас сэргийлж, усны урсгалыг өөрчилсөн байна. Аврах ажиллагаанд 46 мянга гаруй хүн, 4 мянга гаруй техник хэрэгсэл, 16 нисэх онгоц оролцож байна.

 

 

Д.Жаргал

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>