Наадмын өдрүүдэд бороо орж сэрүүсэх төлөвтэй байна

252

Наадмын өдрүүдэд бороо орж сэрүүсэх төлөвтэй байна

 

Үндэсний их баяр наадмын өдрүүд буюу долоодугаар сарын 10, 11-нд бороо орж сэрүүсэх төлөвтэй байна.  “Гэхдээ энэ нь арав хоногийн өмнөх урьдчилсан мэдээ юм. Нарийвчилсан мэдээллийг цаг алдалгүй гаргана. Баяр наадмын өдрүүдээр ихэнх нутгаар хур тунадас орох төлөвтэй учир мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг мэдээллийг тухай бүрд нь авч, болзошгүй үер ус, аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байх хэрэгтэй”-г ЦУОШГ-ын Урьдчилан мэдээлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн О.Оюунчимэг онцлов.

 

Улаанбаатар хот орчмоор өнөөдөр, маргааш бороо орохгүй, агаарын температур өдөртөө 24-28 хэмийн халуун байх нь . Харин энэ сарын 4-6 өдрүүдэд өдөртөө бага зэргийн хур тунадас орох төлөвтэйг тус газар мэдээлжээ. 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>