Кофе уух нь чихрийн шижин, зүрхний өвчин, цус харвах эрсдэлийг бууруулдгийг судалгаагаар тогтоожээ

287

Кофе уух нь чихрийн шижин, зүрхний өвчин, цус харвах эрсдэлийг бууруулдгийг судалгаагаар тогтоожээ

 

Өдөрт 1-3 аяга кофе уудаг хүмүүс чихрийн шижин, зүрхний өвчин болон зүрхний бусад бодисын солилцооны эмгэгээр өвчлөх эрсдэл бага болохыг шинэ судалгаагаар тогтоожээ.  
Судалгаа “Clinical Endocrinology & Metabolism” сэтгүүлд нийтлэгджээ. Судлаачид 37-73 насны хагас сая гаруй хүний хоолны дэглэмийн талаарх статистик мэдээллийг агуулсан Их Британийн Биобанкны мэдээллийг ашиглан хүмүүсийн кофеины хэрэглээ болон эрүүл мэндийн үр дүнг харьцуулсан байна. Тодруулбал, тэд кофе, цай эсвэл кофеин хэрэглэх нь II хэлбэрийн чихрийн шижин, цус харвалт, зүрхний титэм судасны өвчин зэрэг зүрхний бодисын солилцооны хоёр буюу түүнээс дээш өвчнийг үүсгэх магадлал хэр зэрэг хамааралтай болохыг судалжээ. Өдөрт 100-300 миллиграмм кофеин хэрэглэдэг нэгээс гурван аяга кофе уудаг хүмүүс кофеин уудаггүй эсвэл өдөрт 100 мг-аас бага кофеин уудаг хүмүүстэй харьцуулахад гурван төрлийн өвчний аль нэгээр нь өвчлөх магадлал бага байгааг тэд тогтоожээ. Ялангуяа кофе уудаг хүмүүсийн эрсдэл 48 хувиар бага байжээ. Дунд зэргийн хэмжээний кофеин уудаг хүмүүс зүрхний бодисын солилцооны өвчин тусах магадлал бараг 41 хувиар бага байсан. Өдөрт гурван аяга кофе уух нь ашигтайг судалгаа харуулж байна. Энэ хэмжээгээр уусан хүмүүс гурван өвчний аль нэгээр нь өвчлөх эрсдэлээ хамгийн ихээр бууруулжээ. Нөгөөтэйгүүр, цай уудаг хүмүүс 2-р хэлбэрийн чихрийн шижин өвчнөөр өвчлөх эрсдэл багассанаас гадна цус харвалт, зүрхний өвчин, зүрхний бодисын солилцооны олон өвчнөөр өвчлөх эрсдэл багассан байна. Энэхүү  судалгаа нь кофены хэрэглээ болон зүрх, бодисын солилцооны эрүүл мэндийн хоорондын уялдаа холбоог харуулсан хамгийн сүүлийн үеийн судалгаа юм.
 "Муу" холестеролыг бууруулах:
 Кофеин нь PCSK9 гэгддэг уургийн хэмжээг харьцангуй бага байлгахад тусалдаг ба энэ нь элэгний нягтрал багатай липопротейн ( "муу" холестерин)-ийг задлахад үүрэг гүйцэтгэдэг.  Гол нь кофе нь хлороген хүчил зэрэг антиоксидантаар дүүрэн байдаг талаар зүрхний өвчний чиглэлээр мэргэшсэн хоолны дэглэмийн эмч Мишель Роутенштейн “Yahoo Life”-д ярьжээ.
Кофе, кофейн хэрэглэх хамгийн сайн арга
Хар кофе хамгийн сайн гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Кофег ямар ч нэмэлтгүйгээр эсвэл бага зэрэг сүү, цөцгийтэй уухыг мэргэжилтнүүд зөвлөжээ. Тосгуурын фибрилляци буюу зүрхний хэм алдагдах өвчтэй хүмүүс кофеноос бүрмөсөн татгалзах хэрэгтэй гэнэ. Роутенштейн кофенд таагүй ханддаг хүмүүст цай уухыг зөвлөж байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>