Жирэмслэх хүсэлтэй эмэгтэйчүүдэд кофе уухгүй байхыг зөвлөж байна

Учир нь 9000 эмэгтэйчүүдийн дунд хийсэн судалгаагаар өдөрт дөрвөөс дээш аяга кофе уудаг эмэгтэйчүүд жирэмслэх магадлал дөрөвний нэг хувиар багасдаг болохыг нотолсон байдаг.
Кофейн нь үрийн хоолойн булчингуудын идэвхжилтийг бууруулдаг. Ингэснээр өндгөн эс үрийн хоолойгоор явдаг хөдөлгөөн удааширдаг гэж үзсэн. Тиймээс кофег аль болох уухгүй байх хэрэгтэй.
Клиникийн нэгдүгээр амаржих газрын их эмч Б.Оюунчулуун