Орон нутгийн сонгуульд саналаа өгөөд буцаж явсан оюутнууд осолд орж хоёр хүн газар дээрээ нас баржээ
Орон нутгийн сонгуульд саналаа өгөөд буцаж явсан таван оюутан Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд осолдож 2 оюутан нь газар дээрээ нас барж, 3 оюутны биеийн байдал хүнд аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдсэн талаар орон нутгийн Алтайн телевиз мэдээллээ.
Мөн эх сурвалжийн хэлснээр 18-20 насны 1-3 курсын оюутнууд өөрсдийн унаагаар зорчиж явсан гэв. Бид мэдээллийг тодруулан ажиллаж байна.