Жилд 250-300 хүн хөхний хавдраар өвчилж байна

196

Жилд 250-300 хүн хөхний хавдраар өвчилж байна

 

Жил бүрийн аравдугаар сарыг олон улсад дэлхийн хөхний хорт хавдрыг таниулах сар болгон зарласан байдаг. Энэ хүрээнд тус өвчнийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх зэрэг арга хэмжээг авдаг байна.


Хөхний хорт хавдар эмэгтэйчүүдийн дунд элбэг тохиолддог өвчнүүдийн нэг. Монгол Улсад сүүлийн жилүүдэд хөхний хавдраар өвчлөгсдийн тоо нэмэгдэж байгаа аж.

Тодруулбал, жилд дунджаар 250-300 орчим хөхний хорт хавдрын шинэ тохиолдол бүртгэгддэг байна.

Тэгвэл хөхний хавдраар өвчлөх хэд хэдэн шалтгаан байдаг аж. Тухайлбал, таргалалт, архи тамхины хэрэглээ, амьдралын буруу хэвшил нөлөөлдөг байна. Мөн соронзон туяатай орчинд ажилладаг хүмүүс хөхний хавдраар өвчлөх эрсдэл өндөр байдаг аж. Үүнээс гадна хүүхдээ хөхөөр хооллохгүй байх эсвэл олон жил хөхөө хөхүүлэх, дааврын эмчилгээг удаан хийлгэх зэрэг нь мөн нөлөөлдөг байна. Аливаа өвчнөөс сэргийлэх хамгийн эхний алхам нь урьдчилан сэргийлэх үзлэг байдаг. Ингэснээр ямар нэг өвчнийг эрт мэдэж хүндрэхээс нь өмнө эмчлэх боломжтой болдог. Тиймээс иргэдийг тогтмол урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах шаардлагатайг мэргэжлийн эмч нар зөвлөдөг.

Хөхний хорт хавдраар 45-аас дээш насныхан илүү өвддөг байсан бол сүүлийн жилүүдэд 35-40 насныханд зонхилон тохиолдох болжээ.

Дийлэнх эмэгтэйчүүд хөхөө шалгадаггүй байна. Тиймээс урьдчилан сэргийлэх үзлэгт төдийлөн хамрагддаггүй нь хөхний хаврыг хүндрүүлэх шалтгаан болдог юм байна. Хөхний хавдар дараах шинж тэмдгээр илэрдэг байна.Тодруулбал, хөхний толгой болон тойрсон арьсны шинж чанар өөрчлөгдөх болон хөхнөөс цусархаг эсвэл хэвийн бус ялгадас гарах мөн хөхний арьс барзайж, нүхжилт үүсдэг байна. Мөн хөх болон хөхний толгой хөндүүрлэж өвдөх, хөхний толгойны эргэн тойронд тууралт гарах гэх мэт шинж тэмдгүүд илэрдэг ажээ. Хэрвээ танд ийм шинж тэмдэг илэрвэл яаралтай мэргэжлийн эмчид хандахыг зөвлөж байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>