"Хөхний хорт хавдраар оношлогдсон хүмүүсийн 1 хувь нь эрчүүд"

197

"Хөхний хорт хавдраар оношлогдсон хүмүүсийн 1 хувь нь эрчүүд"

 

Жил бүрийн 10 дугаар сарыг олон улсад хөхний хорт хавдрыг таниулах, эрт илрүүлгийн мэдээлэл түгээх сар болгон өрнүүлдэг.

Дэлхий нийтэд хөхний хорт хавдраар найман эмэгтэй тутмын нэг нь оношлогддог гэж үздэг бол харин манай улсын хувьд жилд дунджаар 250-300 хүн энэхүү хавдраар оношлогддог. Үүний 80 хувь нь хожуу шатандаа илэрдэг ба энэ нь дан ганц эмэгтэй хүнд хамаарах өвчин биш юм.

Хөхний хорт хавдар нь 45-аас дээш насныханд түгээмэл тохиолддог байсан бол сүүлийн жилүүдэд насны хувьд 35-40 насныханд тохиолдох нь элбэг болж байна.

Хөхний хорт хавдрыг эрт илрүүлж, зөв оношилж чадвал эмчлэх, эдгэрэх бүрэн боломжтой. Харин хожуу шатанд илэрсэн тохиолдолд эмчлэгдэх боломж багасдаг гэдгийг мэргэжлийн байгууллагууд онцгойлон сэрэмжлүүлдэг.

Иймд НЭМҮТ-ээс дараах тоон мэдээлэл, зөвлөмжийг хүргэж байна.

Хавдар судлалын үндэсний төвийн 2023 оны тайлангаар 7244 хорт хавдрын шинэ өвчлөл оношлогдсоноос 344 тохиолдол нь хөхний хорт хавдар байсан ба нийт оношлогдсон хавдрын 6 дугаарт, эмэгтэйчүүдэд оношлогдож байгаа хорт хавдрын 4 дүгээрт эрэмбэлэгдэж байна. Мөн хөхний хорт хавдраар оношлогдсон хүмүүсийн 0.5-1 хувь нь эрчүүд байдаг.

Хөхний хорт хавдрыг

  • Эрт илрүүлж
  • Эрт оношилж
  • Эрт эмчилж даван туулья.

Сарын тэмдэг дууссанаас хойш 7 хоногийн дараа (цэвэршсэн бол сарын аль нэг өдрийг сонгон) сар бүр тогтмол хөхөө шалгаж хэвшээрэй.

1. Бүсэлхий хүртлээ нүцгэлээд толины өмнө зогсоод биеэ суллан 2 хөхийг ажиглана.
2. Хоёр гараа дээш доош хөдөлгөж эгц урд, баруун, зүүн тал, баруун хажуу, зүүн хажуу талаас нь анхааралтай ажиглана.
3. Хурууны өндгөөр хөхний толгойноос эхлэн тойрог байдлаар хөхийг тэмтрэх
4. Хурууны өндгөөр хөхний толгойноос гадагш чиглэлтэй цацраг байдлаар тэмтрэх
5. Гарын алгаар хөхийг дээрээс доош, доороос дээш чиглэлд шулуун шугамаар тэмтрэх
Анхаарах зүйлс: Баруун, зүүн хөхөнд хэлбэрийн өөрчлөлт байгаа эсэхийг шалгана. Хөхний арьсанд хонхойлт, татагдалт, хаван, улайлт, хөхний толгойноос хэвийн бус шүүрэл (цус, идээ) ялгарч байгаа эсэхийг шалгана.

 

https://eguur.mn/540953/

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>