Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын хэлэлцээрийг баталлаа. Мэдээ мэдээлэл 27-03-2025, 15:29 85 Хуваалцах 17 жил гацсан Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын хэлэлцээрийг УИХ соёрхон баталлаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэлсэн бол хийдэг, эхлүүлсэн бол гүйцээдэг гэдгийнх нь нэг том жишээ нь болж байна. Асар их эсэргүүцэлтэй тулж, Олигархи бүлэглэлүүдийн эрх ашгийг сөрж тэмцсэний үр дүнд Монгол Улсын хамгийн том стратегийн төсөл ийнхүү гараанаас гарлаа. Энэ төсөл хэрэгжсэнээр Монгол Улс эдийн засгийн тогтвортой байдлаа бэхжүүлэх нэгэн том тулгуур багантай болж байна. Энэ төслийн үр ашиг нь жил ирэх тусам өсөн нэмэгдэж Монгол Улсын эдийн засгийг улам бэхжүүлнэ. Ерөнхий сайдын зарласан 14 мега төслийн сайн эхлэл байх болтугай. Ерөнхий сайд Олигархи бүлэглэлүүдийн эрх ашгийг хөндсөнөөр өөртөө гал дуудаж, бөөн дайсан хурааж байж хийсэн төсөл шүү гэдгийг онцлон хэлье. Мөн ч их чичлүүлсэн дээ! Эцэст нь зорьсондоо хүрч чадлаа. Өнөөдөр хүмүүст тэгтлээ их анзаарагдахгүй байж магадгүй, зарим нь үл ойшоож ч магадгүй. Харин жил ирэх тусам үнэ цэн нь нэмэгдэх төсөл байсныг цаг хугацаа нь болохоор хүн бүхэн ойлгоно. Бусад төслүүд нь ч асар бэрхийг туулж гаргасан энэ зам жимээр ар араасаа саад тотгор багатай хэрэгжих нь тодорхой болж байна. Хувь нэмэрээ оруулсан, дэмжиж тусалсан хүн бүхэнд баяр хүргэе 85 Хуваалцах Facebook Twitter Санал болгох 24-03-2025, 19:03 Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ… 17-03-2025, 15:49 Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ… 15-02-2025, 09:57 Л.Оюун-Эрдэнэ: 1955 оны хэлэлцээрээр байгуулсан Замын-Үүд-Эрээнээс хойш хийгдэх хил холболтын хоёр дахь төмөр зам Гашуунсухайт-Ганцмод болно… 25-12-2024, 18:48 Л.Оюун-Эрдэнэ: Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлснээр ядуурлын түвшин буурч, нэг хүнд ногдох ДНБ-ийг 10000 ам.долларт хүргэх ач холбогдолтой… 24-12-2024, 16:31 БНХАУ-ын Засгийн газар Гашуунсухайт-Ганцмод боомтын төслийг олон улсын гэрээгээр шийдвэрлэхэд бэлэн гэдгээ илэрхийллээ… Сэтгэгдэл АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.