“Хөдөө тосгон, тариа, тариаланчид”-тай холбогдсон агуулга тариаланчдад орлогоо нэмэгдүүлэх шинэ ”код”-ыг олгож байна
"Орон нутгийн онцлог" чиглэлээр сайн ажиллах, ойн аж ахуйг хөгжүүлэх , хөдөө орон нутгийн онцлогт тохирсон үйлдвэрлэлийг өргөжүүлэн хөгжүүлэх, тариаг холбож тариаланчдыг дайчлах, тариаланчдын орлогын сувгийг тэлэх... Засгийн газрын ажлын тайланд дурдсан “Хөдөө тосгон, тариа, тариаланчид”-тай холбогдсон агуулгын талаар иргэд юу гэж үзэж байгаа бол?
Орон нутгийн онцлогтой бүтээгдэхүүний брэндүүд тариаланчдын орлогыг нэмэгдүүлнэ
Ажилч айлд хавар эрт саатдаг. Аньхүй мужийн Түнлинь хотын И-Ань дүүргийн Тяньмэнь суурингийн Шинхуа тосгоны цагаан гаа тарьдаг тариаланчид цагаан гаа тарих бэлтгэл ажилдаа аль эрт орсон байлаа. Тариаланчин Жү Шяньфа хэлэхдээ,
-Орон нутгийн онцлогийг сайн ашиглах нь тариаланчдын орлогыг нэмэгдүүлэх чухал арга зам гэдгийг Засгийн газрын ажлын тайланд дурджээ гэв.
2023 онд Түнлинь хотын цагаан гаа тариалах системийг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас дэлхийн хөдөө аж ахуйн чухал өв гэж хүлээн зөвшөөрсөн юм. Тяньмэнь суурин нь Түнлинь хотын цагаан гаа тариалах чухал бүс нутаг юм. Гэвч өнгөрсөн хугацаанд цагаан гаа олонд танигдаж чадаагүй, бүтээгдэхүүн дан цолгой, газар тариалангийн бүтээгдэхүүний нэмүү өртөг бага зэрэг хүндрэлээс болж тариаланчдын орлого өндөр биш байсан. Түнлинь хотын намын нарийн бичгийн дарга Хэминь хэлэхдээ,
-Засгийн газрын ажлын тайланд дурдсан "хөдөөгийн хамтын эдийн засгийг шинэчлэн хөгжүүлэх" нь Тяньмэнь суурингийн асуудлыг шийдвэрлэх гол арга зам юм гэв. Тяньмэнь сууринд цагаан гаа үржүүлгийн 80 хүлэмж баригдаа байгаа бөгөөд цагаан гаа боловсруулах 10 гаруй аж ахуйн нэгж, цагаан гаа боловсруулах олон зуун цех байдаг. 2024 онд Тяньмэнь суурингийн цагаа гаа тариалах талбай 5000 гаруй мү/1га=15мү/ талбайд хүрч, аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлийн өртөг 400 сая юаньд хүрсэн байна. Цаашид бид "үржүүлэлт + тариалалт + боловсруулах + соёл аялал жуулчлал" зэрэг үйлдвэрлэлийн хэлхээг улам сайжруулж, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг бэхжүүлэх суурингийн төсөлтэй хослуулан, Түнлинь цагаан гааны бүс нутгийн брэндийг үргэлжлүүлэн байгуулж, чөлөөт хэлбэрийн хөдөө аж ахуйг улам хурдтай хөгжүүлэх, хөдөө тосгоны аялал жуулчлал зэрэг шинэ аж үйлдвэр, бизнесийн шинэ хэлбэрийг хөгжүүлж, тариаланчдын орлогыг үр дүнтэй нэмэгдүүлэх болно гэв.
Нийлүүлэлтийн сүлжээг өргөтгөж, үр ашгийг нэмэгдүүлснээр тариаланчид бодит үр ашиг хүртлээ
Гауншигийн Жуан Үндэстний Өөртөө Засах Орны Үжүө хотын Мэншань шянийн Шиньвэй суурингийн Түньба ууланд байдаг “Цай ба фотовольтаикыг хамт нь хөгжүүлэх” цайны цэцэрлэгт, уулын энгэрт байрлуулсан цахилгаан гаргах хавтангууд нь цахилгаан эрчим хүч тасралгүй үйлдвэрлэдэг бөгөөд хавтангийн доор цайны мод тарьж ургуулж, ус бордооны цогц төхөөрөмж нь цайны модны ургалтад тэнцвэртэй тэжээл өгдөг.
-Бид энд 3000 гаруй мү талбайд цайны мод тарьсан бөгөөд зуны цайгаа энэ оны зургадугаар сард авна гэж Гауншигийн Жуан Үндэстний Өөртөө Засах Орны Гүйбао цайн үйлдвэрийн ХХК-ын ерөнхий менежер Ү Жанькэ хэлэв. Засгийн газрын ажлын тайланд дурдсан "хөдөөгийн онцлог шинж чанартай үйлдвэрүүдийг өргөжүүлэх, үр ашгийг дээшлүүлэх, тариаг холбож тариачидыг дайчлах" нь түүнд маш их урам зориг өгсөн юм.
Ү Жанькэ хэлэхдээ, “Цай ба фотовольтаикыг хамт нь хөгжүүлэх” цайны цэцэрлэг нь Любао цайны үйлдвэрийн дээд болон доод урсгалын аж үйлдвэрийн сүлжээг улам өргөжүүлж, цай тариалах ба цахилгаан эрчим хүч гаргахыг хамтд нь нэвтрүүлж, цай боловсруулах, худалдаалах, соёл, аялал жуулчлалын уусалцад шинэ түлхэц өгч, бүхэл бүтэн аж үйлдвэрийн салбарыг илүү шинжлэх ухаанч, үр ашигтай, илүү ногоон болгоход түлхэц өгсөн юм гэв.
-Цайны цэцэрлэг ойролцоох гурван тосгоны хамтын эдийн засгийг 150 мянган юаньаар нэмэгдүүлж, 300 ажлын байр бий болгожээ. 'Хөдөө аж ахуй ба фотовольтаикыг хамт нь хөгжүүлэх' фотовольтаик ядуурлыг бууруулах төсөлөөр дамжуулан тосгоны оршин суугчид мөн ашиг олсон байна гэж Шиньвэй суурингийн дэд дарга Вэй Вэньшян хэлэв.
Ойн эдийн засаг бол боломжоор дүүрэн эрдэнэсийн сан юм
Зэрлэг хүн орхоодой тарих, үржүүлэх, арчлах, бүтээгдэхүүн боловсруулах, эрүүл мэндийн аялал... Сүүлийн жилүүдэд Жилинь мужийн Юньлиньгийн зэрлэг хүн орхоодой технологийн хөгжлийн ХХК тариаланчдын хөдөлмөр эрхлэлт, орлогыг нэмэгдүүлэх зорилгоор хөдөө орон нутагт нэг, хоёр, гурав дахь аж үйлдвэрийг цогцоор нь хөгжүүлэх талаар судалсаар байна. "Ойн эдийн засгийг хөгжүүлэх"-ийг засгийн газрын ажлын тайланд дурдсан нь тус компанийн дарга Зэн Шианьчинд итгэл төрүүлэв. Ойн нөөцөөр баялаг Жилинь муж ойн аж ахуйн хөгжлийг идэвхтэй ахиулж байна.
-Тариаланчид бидний бүтээгдэхүүн боловсруулах ажилд оролцож болох төдийгүй аялал жуулчлалын хоол хүнснээс идэж болно. Компанийн тусгай бүтээгдэхүүн болох хүн орхоодойн хуурай нунтаг, хүн орхоодойн ургамлын ундаа, хүн орхоодойн дарс зэрэг бүтээгдэхүүнүүд нь зах зээлд олон хүний хүрээллийг олсон бөгөөд Юньлиньгийн зэрлэг хүн орхоодойн үзэсгэлэнт бүс нь жил бүр дунджаар 120 мянга орчим жуулчин хүлээн авдаг гэж Зэн Шианьчин хэлэв.
Зэн Шианьчин мөн хэлэхдээ, Энэ жил манай компани Чан Байшань уулын орон нутгийн онцлогт бүтээгдэхүүний ханган нийлүүлэлтийн сүлжээнд нэгдэж, бусад холбогдох компаниудтай хамтран ажиллаж, хүн орхоодой, самар, мөөгөнцөр зэрэг ойн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг онлайн шууд нэвтрүүлгээр борлуулж, "орон нутгийн ойн эдийн засгийг илүү олон хүнд таниулж, илүү олон тариачдыг орлогоо нэмэгдүүлж, баяжихад түлхэц өгөх болно гэв.
Зохиогч: | Нийтлэлийг Хуан Кай-Ин, Ван Чэньян, Дайвэй, Мэн Ханьчи, Сүнь Пэнчэн |
Найруулагч: | Х.АРВИНТАЛ |
Эх сурвалж: | СИНЬХУАНЕТ |