Ш.Одгэрэл: Н.Алтанхуяг АН-ыг хагалан бутаргахаа зогсоо
СХД-ийн Ардчилсан намын хорооны удирдлагаар шинээр сонгогдсон дарга Ш.Одгэрэл, бусад дэд дарга нарын хамт өнөөдөр мэдээлэл хийлээ. Ш.Одгэрэлийг дүүргийн намын даргаар сонгосон хурлын тогтоол, дүрэм шийдвэрийг АН-ын дээд шатны намын дарга болон нийслэлийн намын дарга зэрэг дээд шатлалын байгууллагынхан хянаж үзээд, дүрмийн дагуу хуралдаж намын даргаа сонгосон байна. Тиймээс цаашид үйл ажиллагаа явуулах боломжтой гэж тогтоол шийдвэрээ гаргажээ. Гэтэл хуучин удирдлагууд нь эсэргүүцэн хэл ам хийж, байраа суллахгүй намын үйл ажиллагаанд саад учруулж байгаа аж.
Энэ тухай СХД-ийн АН-ын хорооны дарга Ш.Одгэрэл "Сонгинохайрхан
дүүргийн АН-ын талаар ташаа мэдээлэл иргэдийн дунд нэлээд гарах боллоо.
Үүний цаад учир нь Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намыг гэр бүлийн
нам болгох гэсэн асуудал эртнээс явагдаж байгаа юм.
Тухайлбал, Н.Алтанхуяг болон түүний төрөл төрөгсөд, хамаатнуудад
үйлчилдэг болгох гээд байна. Үүнтэй холбоотой хүмүүс янз бүрийн хэл ам
гаргаж байна. Өөрөөр хэлбэл, 2013 оны нэгдүгээр сард Ө.Пүрэвбаатар
гэдэг хүн дүүргийн намын дарга болохын тулд 22.00 цагт дүүргийн намын
хорооны 105 гишүүний 40 орчим хүнийг Туулын хөвөөнд оройн хоолонд
урьсан байдаг. Энэ үеэр дүүргийн намын хорооны даргыг солих талаар
ярилцаж, өөрийгөө хууль бусаар намын даргаар сонгуулсан. Тухайн үед
Н.Алтанхуяг намын дарга байхдаа үүнийг өөгшүүлэн дэмжсэн” гэлээ.
Ө.Пүрэвбаатар нар 2015 оны нэгдүгээр сарын 11-нд дүүргийн намын
хороон дахь өөрсдийнхөө байрыг болон эзлэх хувийг өргөтгөх, олонх болох
зорилгоор дотоод сонгуулийг бий болгосон. Шалтгаан нь ердөө л
өөрсдийнхөө төрөл төрөгсөд, хамсаатан, нэг компани удирдлагаар дүүрсэн
нам болгох санаа өвөртөлснөөс асуудал үүссэн. Тухайн сонгуулиар 38
хүнийг нөхөн сонгох ёстой байсан. Гэтэл 38 хүний нэр зааж сонгууль хийх
гэлээ. Биднийг хүүхэд байхад хуучин нийгмийн үед л ганц хүний нэр
заагаад энэ хүнийг сонгоорой гэдэг байлаа. Үүний адил 38 хүнийг
сонгохын тулд 38 хүний нэр зааж байна.
Ийм зөрчил, дутагдалтай асуудлыг зогсоохын тулд Сонгинохайрхан дүүргийн
Ардчилсан намын үүдэнд энэ оны нэгдүгээр сард ард иргэд жагсаал хийсэн.
Гэтэл үүнийг намын хорооны гишүүд эсэргүүцэн нийт гишүүний 61.5 хувийн
ирцтэйгээр хуралдаж, энэ байдлыг таслан зогсоож намайг тус хорооны
ардчилсан намын даргаар сонгоод явж байна.
Энэ хэрүүлийг дан ганц Ө.Пүрэвбаатар биш, тэдний ард Н.Алтанхуяг байгаа. УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг Сонгинохайрхан дүүргийн ард иргэд үе үеийн сонгуульд сонгож, төрийн өндөр албан тушаалд хүрэх замыг нь засаж өгсөн. Гэтэл өнөөдөр ард иргэдээсээ нүүр бурууллаа. Иргэд улс орныхоо хөгжлийн төлөө сонголт хийсэн. Гэтэл зөвхөн хамаатнууддаа үйлчиддэг, намыг хагалан бутаргадаг, Монголын ард түмнийг хоёр хуваадаг хүн боллоо хэмээн шүүмжлэв.