"Гэрлэх ёслолын ордон" хэний хараанд өртсөндөө алдагдалтай ажилласан гэх шалтгаан тоочив, С.Үүрийнтуяа дарга аа
Манай улсад ганцхан байдаг гэрлэх ёслолын ордон өдгөө Ардчилалынханы
буянаар хувьд очихоор зэхээд бэлтгэл ажилдаа орчих шиг боллоо. Хэн гэдэг
хүний хараа хяналтад орсон болод ийнхүү Монголдоо монопол гэгдэх гэрлэх
ёслолын ордоны хувь заяа бусадын анхааралд өртөх болов оо. Энэ л АСУУЛТ
толгой гашилгах бас хардах сэдэл төрүүлээд байгаа юм. Нөгөө л эдийн
засгийн хямрал гэсэн халхавчаар энэхүү Гэрлэх ёслолын ордонг хувьчлахыг
санаархаад байна уу.
Дөч шахам жилийн нөр их туршлагатай энэ монопол байгууллага өнгөрсөн жил буюу 2014 онд ашиггүй ажиллаж 30-40 сая төгрөгний алдагдалтай ажилласан хэмээсэн нь цаанаа л эзнээ олсон лоби яваад байх шиг. Ер нь манай улсын төрийн өмчит байгууллагууд дандаа алдагдалтай ажилладаг харин хувьд очоод л ёстой эзнээ тэжээх мөнгөний машин болж хувирдаг нь нууц биш болоод байгаа. Гэтэл өнөөдөр алдагдалтай ажилласан гэх шалтгаанаар Гэрлэх ёслолын ордонг хувьд гаргах гэсэн улайрал хэний санаа вэ.
2012 оны 12 сарын 27-ны өдөр Гэрлэх ёслолын ордоны шинэ даргаар "Халуун сэтгэл" байгууллагын зохицуулагч С.Үүрийнтуяа хүлээж авснаар энэхүү байгууллагын шинэ дарга гэсэн сэтэр зүүсэн нэгэн. Өмнө нь 21 жил Гэрлэх ёслолын даргын ажлыг нэр төртэй хийж 30 мянган хосын гэрлэлтийг баталгаажуулсан Х.Оюунчимэгийн үед ч эдийн засгийн хямралтай байсан ч ямар нэгэн хямрал, алдангитай ажилласан гэсэн яриа гараагүй л юм.
Харин ч шинэ даргын буянаар гэрлэлтээ баталгажуулахын тулд төлдөг байсан захиалгын хөлс өмнө нь 450-550 мянган төгрийн хооронд байсан хөлс нь 750-850 мянган төгрөг болж бараг л нэг дахин өссөн уг байгууллагын алданги гээд байгаа 30-40 сая төгрөг нь хаанаас ч гарсан тоо юм БОЛ...
Зарим нэгэн эх сурвалжийн мэдээлснээр гэрлэх ёслолын ордоны үйлчилгээний хөлс болгож өгдөг мөнгөний гуравны нэг нь л үйлчилгээний багцад ордог юм байна лээ бусад нь бол цэвэр ашиг гэж хэлж болно хэмээсэн ч оргүй зүйл бололтой. учир нь машин чимэглэх хүүхэлдэй, бөгжний хайрцаг, Ордоны хэлбэртэй шилэн сувинер, зочдыг дайлах сүү тавгийн идээ болон батлах гардүулах үйл явц, ерөөлч, морин хуурчаас бүрдэнэ. Бас дээр нь дурсгалын цомог болох 20 ширхэг зураг ердөө л иргэдээс сая дөхсөн мөнгө төгрөг авсны хөлс болгож өгөх үйлчилгээ л энэ.
Ер нь өмнө нь алдагдал гэж ярьж байгаагүй Гэрлэх ёслолын ордоны алдагдалтай ажилласан шалтгаан нь юу вэ. Хувьд очих бэлтгэлээ хангаж төрийн хөрөнгийг үнэгүйдүүлж өөрийн эзэмшилдээ авах гэсэн хэн нэгний санааг эрхэм хадагтай С.үүрийнтуяа хэрэгжүүлэх гэж улайрсандаа өнгөрсөн жил алдагдалтай ажилласан гэх хоосон тоо баримт дэлгэв үү.
Эх сурвалж WWW.BOLOD.MN
ЧОЙ