Эмэгтэйчүүдийн тухай СОНИН СОДОН ЭШЛЭЛҮҮД

1523

Эмэгтэйчүүдийн тухай СОНИН СОДОН ЭШЛЭЛҮҮДУдахгүй болох Олон Улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан бүсгүй танд эмэгтэйчүүдийн тухай алдартнуудын хэлсэн эдгээр үгсийг өргөн барья.

 

Дэлхийд цуутай сайхан бүсгүй Мерилин Монро нэгэнтээ "Охидод зөв гутлыг нь өмсгөвөл тэд дэлхийг байлдан дагуулна” хэмээж байсан билээ. Үүний адилаар энэ үгс танд зөв мэдрэмж, зөв урам зориг, зөв "гутал” болог.

 

Яг л хатан шиг сэтгэ. Учир нь хатан алдахаас айдаггүй. Алдаа гэдэг бол амжилтанд хүргэх өөр нэгэн чулуун гишгүүр юм. Опра Уинфри

Сүрчиг түрхээгүй эмэгтэйд ирээдүй гэж үгүй. Коко Шанел

 

Эмэгтэйчүүд хэзээ ч эрчүүдээс илүү амжилттай байгаагүй. Учир нь тэдэнд зөвлөх эхнэр байхгүй. Дик Ван Дайк

 

Чи ухаалаг эрчүүд ухаан муутай эмэгтэйтэй хамт байхыг зөндөө харж байсан биз. Гэвч ухаалаг эмэгтэйчүүдийг ухаан муутай эртэй хамт байхыг харах нь бараг л боломжгүй зүйл. Эрика Жон

 

Эмэгтэйчүүд бол нийгмийн уран барилгачид юм. Шер

 

Ухаалаг охид хаягдахаасаа өмнө хаядаг. Мерилин Монро

 

Эрчүүд эмэгтэйчүүдийг хайрлахдаа амьдралынхаа зарим хэсгийг л зориулдаг бол эмэгтэйчүүд эрчүүдэд бүхнээ зориулдаг. Оскар Уайлд

 

Хэрвээ эмэгтэйчүүд байдаггүй байсан бол энэ дэлхий дээрх бүх мөнгө утга учиргүй зүйл болно. Аристотель Онасис

 

Хүний эрх бол эмэгтэйчүүдийн эрх, эмэгтэйчүүдийн эрх бол хүний эрх. Хиллари Клинтон

 

Эмэгтэйчүүд яг л дүрдэг цай шиг. Учир нь бид халуун устай нүүр тулж байж л өөрсдийгөө хэр хүчтэйг мэдэрдэг. Элеанор Рузвельт

 

Би эмэгтэйчүүдийг өөрсдийнхөө хосгүй чанарыг биширч байгаасай гэж хүсдэг. Эмэгтэй та сарнай, цээнэ, наран цэцэг шиг. Эдгээр цэцэгс өөрсдийнхөөрөө үзэсгэлэнтэй шиг та ч бас өөрийнхөөрөө байхдаа үзэсгэлэнтэй. Миранда Керр

 

Би хэзээ ч сэтгүүлийн нүүрэн дээрх моделиуд шиг харагдахыг хүсэж байсангүй. Харин би ихэнх эмэгтэйчүүдийн төлөөлөл байдгаараа маш их бахархдаг. Адель

 

Эр хүнийг зөөллөхийн тулд Бурхан бүсгүй хүнийг бүтээжээ. Вольтер

 

Эр хүний жаргалыг БИ ХҮСЧ БАЙНА гэдэг. Эмэгтэй хүний жаргалыг ТЭР ХҮСЧ БАЙНА гэдэг. Фридрих Ницше

 

Эмэгтэйчүүд хайрлагдах гэж төрсөн болохоос ойлгогдох гэж төрөөгүй. Оскар Уайлд

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>