Гол руу унасан машинд 14 цаг байж амьд үлдсэн нялх охин
АНУ-ын Юта мужид гол руу унасан машин дотор ойноосоо өнгөрч байгаа охин суудлын бэхэлгээнд дүүжлэгдэн толгой нь доош унжсан байдалтай 14 цагийн турш байжээ. Түүний 25 настай эх нь аль хэдийн нас барсан байжээ. Гол руу орж онхолдсон машиныг мужийн төвөөс 50 милийн зайд загасчин анх харжээ.
Хөмөрсөн машины цонхоор голын хүйтэн ус нэвт урсаж байсан учраас хүүхдэд хүрээгүй байна. Гүүрийн хашлагыг мөргөж гол руу унасан машин яг гүүрэн дор байсан учраас замаас харагдахгүй байжээ. Хүүхдийг Солт –Лейк-Сити хотын эмнэлэгт хүргэсэн бөгөөд биеийн байдал нь тааруухан байгаа гэнэ.
С. Раздук
эх сурвалж: undesten.mn