Мария Шарапова дэлхийн хамгийн баян тамирчин
Тэрбээр 24,4 сая ам.долларын
орлоготой ажилласан аж. Сурталчилгаанаас багагүй орлого олдог
тэрбээр "Nike” компанитай 70 сая ам.долларын гэрээ байгуулжээ. Энэхүү
гэрээ нь найман жилийн хугацаатай ба эмэгтэй тамирчдаас анх удаа 70
сая ам.доллараар хийсэн байна. Мөн "Tiffany & Co”, "Tag heuer"
зэрэг томоохон брендийн нүүр царай болж, хамтран ажилладаг байна.
Оросын алдартнуудаас хэвлэл мэдээллийнхний анхаарлын төвд байдаг Шарапова чихрийн үйлдвэр эрхэлдэг байна