|
Видео

Шинэ мэдээ

“ICE MONGOLIA 2015” Олон Улсын барилгын үзэсгэлэн

“ICE MONGOLIA 2015” Олон Улсын барилгын үзэсгэлэн"Барилгын зар мэдээ” Хэвлэл мэдээллийн хэрэгслээс барилгын салбарын түншлэл, хамтын ажиллагааг нэмэгдүүлж тогтвортой хөгжлийг бэхжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулах үүднээс салбарын дотоодын болон гадаадын компани, аж ахуй нэгж, иргэдийг өргөнөөр хамруулсан "ICE MONGOLIA 2015” Олон улсын барилгын үзэсгэлэнг 2015 оны Барилгын салбарын удирдах ажилтнуудын зөвлөгөөний хүрээнд Барилга Хот Байгуулалтын Яам, Төрийн Орон Сууцны Корпорацитай хамтран зохион байгуулахаар ажиллаж байна.

Барилгын салбарын удирдах ажилтнуудын зөвлөгөөнд оролцож буй Улаанбаатар хот, 21 аймгийн төлөөлөл болох 500-800 удирдах ажилтнууд мөн шинэ орон сууц худалдан авах хүсэлтээ Үйлдвэрчний Эвлэлийн Холбоондоо гаргасан ҮЭХ-ны гишүүдийг нэгдсэн зохион байгуулалттайгаар үзэсгэлэнг үзэж сонирхуулах зэрэг олон ажлуудыг санаачлан хийж байна.Мөн манай үзэсгэлэнгийн талбайн түрээсийн үнэ нь бусад үзэсгэлэнгүүдээс 50%-иар хямд байгаа зэрэг нь бусад үзэсгэлэнгүүдээс ялгарах онцлог давуу тал юм.

"ICE MONGOLIA 2015” Олон Улсын барилгын үзэсгэлэнд салбарын компаниуд болон орон сууц, барилгын материал, тоног төхөөрөмж худалдан авахаар төлөвлөж буй иргэн танийг урьж байна. Та энэхүү үзэсгэлэнд оролцсоноор "Ихмайдар”, "Моринхуур”, "Буянт-Ухаа-2” зэрэг үндэсний хэмжээний томоохон төслүүдтэй танилцаж мөнгө, цаг заваа хэмнэн нэг дороос өргөн сонголт хийх таатай боломж бүрдэнэ.

Үзэсгэлэнгийн үеэр үзэсгэлэнд оролцогч бүх байгууллагуудын бараа бүтээгдэхүүнд бодит хямдрал урамшуулал зарлагдана.

Үзэсгэлэн 2015.03.27-28-ний өдрүүдэд Дүнжингарав худалдааны төвийн шинээр ашиглалтанд орж буй 3000 м2 бүхийүзэсгэлэнгийнтанхимдболно.

Холбоо барих утас: 89110100, 99862994

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.