Ачилтын компаниуд төрийн байгууллагын нэрээр

259

 Ачилтын компаниуд төрийн байгууллагын нэрээр Машин ачиж журамладаг  компаниуд төрийн байгууллагын нэрийг барьж иргэдийн өмчид хайр найргүй халдаж байна.

 

Өнөөдрийн байдлаар бидний машиныг зөвшөөрөлгүй ачиж явдаг ямар, ямар компани байгаа тухай сонирхож үзвэл "Хас транс” "Очух”, "BMML”, "Ачит сэлэнгэ”, "Авто гранд мастер” зэрэг компани гүйцэтгэдэг юм байна.

 

 Эдгээр компаниуд бүгд хувийн хэвшлийнх. Уг компаниуд хоногт 80 орчим, ачаалал ихтэй үед 100 гаруй машин ачдаг. Тэгвэл эдгээр хувийн компаниуд иргэдээс авсан торгуулийн мөнгөө зуун хувь өөрсдөө авдаг байна. Товчхондоо тэд улсад төлөх ёстой татвараа төлөөд үлдсэн нь дээрх компаниудын хувийн орлого болдог байна. Тиймээс л "Улсад нэг ч төгрөг тушаадаггүй ачилтын компаниуд бусдын өмчид эрээ цээргүй халдаж байна гэсэн үг.

 


Гэсэн атлаа яагаад өөрийн компанийн лого бүхий наалтыг ашиглаж машин ачихгүй байгааг гайхаж байна. Төрийн байгууллагын лого ашиглаж байгаа тохиолдолд тухайн хүний машин гэмтэл хохирол учруулсан тохиолдолд хэн нь хариуцлага хүлээх вэ. Иргэд гомдлоо Замын цагдаагийн газарт гаргах болж таарч байна. Ийм хууль бус заль хэрэглэсээр олон сарыг үзэж байхад Замын цагдаагийн газар, Нийслэлээс ямар ч тайлбар хийсэнгүй. Тэгэхээр иргэдэд хэлэхэд гомдлоо ачилтын компани болон Замын цагдаагийн газарт гаргаж болох юм байна гэсэн ойлгогдож байна.

 

 

 

Машинаа ачуулсан иргэд төлбөр мөнгө нь өндөр байгаа, эд хөрөнгөд хайрамжгүй хандсан гээд ачилтын компанид ханддаг ч хэн нь ч үл тоодог. Одоо Замын цагаагийг газрыг ийм төрлийн гомдлоороо булаад өгье.

 

           www.times.mn

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.