Монгол залуу Солонгост авто ослоор амиа алджээ

1282

Өнгөрсөн долоо хоногт  Солонгос улсын Чонжү хотын Гымангдунг дүүрэгт автозамын ослоор монгол залуу амиа алджээ. Тодруулбал, мотоцикль унан замын хөдөлгөөнд оролцож байсан Монгол улсын иргэн, оюутан А нь амь насаа алдсан байна.

 

Тэрээр Чонжү хотын төв цэнгэлдэх хүрээлэнгийн дэргэдэх 4 замын уулзвараар баруун гар тийш эргэн давхиж байхдаа
 
замын 1-р эгнээнд парклан орхисон "Матиц” маркийн автомашины араас хүчтэй мөргөсний улмаас мотоциклиосоо хол шидэгдэн унаж, хүнд гэмтлийн улмаас амь насаа алдсан ажээ.
 
 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>