Хятад иргэдийг хөнөөсөн монгол иргэдийн хэрэг шүүхэд шилжлээ
Гэмт этгээдүүд Баянгол дүүргийн харьяат иргэд байсан ба хоёр нь Орос руу гарах гэж байгаад баригдсан бол хоёр нь Дархан-Уул аймгаас
баривчлагдсан юм. Тэд хохирогчдын мөнгийг авахын тулд урьдчилан үгсэн
тохиролцож байгаад энэхүү гэмт хэргийг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна.
Тэгвэл тэднийг мөрдөн байцаах ажиллагаа дуусч, хэргийг нь Нийслэлийн прокурорт
хянаад улмаар харьяа дүүргийн шүүхийн байгууллагад шилжүүлжээ.