ШӨХТГ-ийн орон нутгийн байцаагч нарын асуудлыг шийдэх хэрэгтэй байна
Ингэхдээ
Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хууль, Зар сурталчилгааны тухай
хууль болон Өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн аливаа үйлдлийг таслан
зогсоох, иргэдийн санал гомдлыг шийдвэрлэх хүрээнд ажиллаж байгаа юм.
Гэсэн ч "ажлын хажуугаар ажилдаг учраас хуулийн хэрэгжилт хангалтгүй
байдаг" гэж Архангай аймгийн засаг даргын тамгийн газрын хуульзүйн
хэлтсийн дарга Ц.Пүрэвсүрэн ярилаа.
Засгийн
газрын тохируулагч агентлаг болох ШӨХТГ-ийг анх байгуулахдаа бүтэц
зохион байгуулалтад нь орон нутагт орон тооны ажилтантай байна гэж
заасан байдаг. Тиймээс тус газраас орон нутгийн байцаагч нарыг орон
тооны ажилтан болгох санал хүсэлтийг удаа дараа засгийн газарт тавьж
байгаа ч эдийн засгийн хүндрэлээс үүдэн одоогоор шийдэх боломжгүй гэсэн
хариултыг өгөөд байгаа юм байна.