Дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгчний машин руу дайрчээ

1060

Дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгчний машин руу дайрчээ Испанийн "Реал”-ын хөгжөөн дэмжигчид тус баг гол өрсөлдөгч "Барселон”-д 2:1-ээр хожигдсон тоглолтын дараа багийнхаа довтлогч, дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгчин Гарет Бэйлийн машин руу дайрсан тухай "АS” агентлаг мэдээлжээ. "Реал” баг Английн "Тоттенхэм”-ээс урьд өмнө үзэгдээгүй их мөнгө буюу100 сая еврогоор худалдан авсан Гарет Бэйл өөрийн "Бентли” машинд суун стадионоос гарах үед хилэгнэсэн хөгжөөн дэмжигчид гэнэт дайран зогсоохыг оролдсон ч алдарт хөлбөмбөгчин эсэн мэнд зугтаж чаджээ.

 

Тэрээр 2013 оноос "Реал”-д хүчин зүтгэж байгаа бөгөөд 52 тоглолтод оролцон 27 гоол оруулаад байгаа юм. Испанийн АШТ-д одоо "Реал” "Барселон”-оос дөрвөн оноогоор дутуу хоёрт яваа билээ.


Б.САНСАР /ЗУУНЫ МЭДЭЭ/

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>