МУБИС орчимд халаасны хулгай цэцэглэн хөгжиж байна
Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөлгөөн боллоо. Энэ
үеэр дүүргийн Засаг дарга нар өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар
болон тулгамдаж буй асуудлуудаа танилцууллаа. Зөвлөлгөөний үеэр Нийслэлийн Засаг дарга нийслэлийн 2015 оны төсвийн тодотголын талаар товч танилцууллаа. Энэ жил нийслэл хөрөнгө оруулалтаа хумихгүй, харин ч төсвөө арав орчим хувиар тэлж баталсан гэлээ. Учир нь эдийн засаг сайнгүй, ажилгүйдэл их байна. Үүний эсрэг нийслэл ажлын байр, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх бодлого барьж байгааг онцлов.



