Охидын хэлүүг тайрах харгис уламжлал АНУ-ын мужуудад ч үйлдэгдэж байна +18

3038
Охидын хэлүүг тайрах харгис уламжлал АНУ-ын мужуудад ч үйлдэгдэж байна +18Охид, бүсгүйчүүдийн хэлүү тайрах зан үйл зөвхөн зэрлэг Африкт байдаг гэж та боддог бол эндүүрчээ.  Хэлүү төдийгүй эм хүний бэлгэ эрхтнийг огтолж, тайрах энэ бүдүүлэг зан үйл өнөөдөр АНУ, Сyдан, Мали, Сомали, Этиоп, Египет, Умард Нигер, Камеpyн, Мавpитан, Төв Африкийн БНУ, Чад, Кени, Танзани. Мөн Азид Филиппин, Малайз, Пакистан, Индонез,  тэр бүү хэл Аpабын Эмиp, Өмнөд Йемен, Оман, Бахpейн, түүнчлэн Бpазили, Мексик, Пеpyгийн зарим нутагт гээд дэлхийн 28 оронд амь бөхтэй оршсоор байна.

Ихэнх улс орон "Бид өөрсдийн заншил, уламжлалын дагуу үүнийг хийдэг. Тэгээд ч хэрэв хэлүү тайраагүй бол охидыг том болохоор хэн ч эхнэрээ болгож авахгүй” гэж тайлбарладаг. Hигеpийн ард иргэд "Хэрэв хүүхэд төрөх үедээ толгойгоор хэлүүнд хүрвэл үхнэ” гэж итгэдэг юм байна. Иймээс энд эхчүүд жирэмсний 6 сартайдаа заавал хэлүүгээ тайруулдаг ёстой.

Сомали, Умард Сyданд "Хэлүү тайрахгүй бол эмэгтэй хүн янхан болдог” гэдэг бол Мали, Умард Hигеpид "Эм хүний бэлгэ эрхтэн жигшим, муухай тул бүрмөсөн тайрч авах ёстой” гэж үздэг аж. Харин Съеppа-Лион зэрэг зарим нутагт "Охидын хэлүүг тайрахгүй бол эр бэлгэ эрхтэн шиг томордог” гэж итгэдэг байна.  

Итгэмээргүй мэт боловч дэлхийн хамгийн ардчилсан гэгддэг АНУ-ын 50 мужийн 14-т нь одоо ч "female circumcision” хийсээр байна. Тэгэхээр онцгой, шилэгдмэл гэж өөрийгөө өргөмжилсөн АНУ үнэндээ зэрлэг Сомалигаас ялгаа байна уу?Аймшигт энэ тамлалд дор хаяж 130 сая эмэгтэй өртсөн бөгөөд өдөрт 6000 охин шинээр хамрагддаг аж.

 

 

 

 

 


 

 

 

 

 

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>