Амиа егүүтгэсэн залуус ИЗИС-ын дөрөвдүгээр курсын оюутнууд байжээ

1382
<!-- [if gte mso 9]> Normal 0 false false false EN-US X-NONE X-NONE MicrosoftInternetExplorer4

ИЗИС-ийн оюутнууд хамтдаа амиа егүүтгэсэн хэрэг олны анхаарлын төвд байна. Энэ сарын 19-нд ИЗИС-иас холгүйхэн байрлах зочид буудалд үйлдэгдсэн уг хэргийг одоогоор цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгаж байна.

Мөн амиа егүүтгэгчдийн ар гэрийнхэн хөдөөнөөс Улаанбаатар хотод ирцгээгээд байна.  Цагдаагийн байгууллагад хэргийн талаарх мэдээлэл энэ сарын 19-ний өдрийн 12:50 цагт ирсэн бөгөөд хэргийн газарт цагдаагийн бүрэлдэхүүн шинжээч эмч нар ажиллажээ.

 

 

ЦЕГ-аас өгч буй мэдээллээр "21 настай эрэгтэй А, 23 настай эрэгтэй Б нар амиа егүүтгэсэн байдалтай олдсон” гэж мэдэгдлээ. Хоёр оюутны хувьд Тэд 1994, 1992 онд төрсөн, ИЗИС-ын Хуулийн сургуулийн дөрөвдүгээр курсын оюутнууд байсан байна.21 настай А гэгч нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд оршин суудаг байсан, 23 настай эрэгтэй Б-гийн хувьд Дунговь аймгийн Луус сумд ар гэрийнхэн нь оршин суудаг аж.
Мөн бусад эх сурвалжийн өгүүлж буйгаар талийгаач нар нас барахаасаа өмнө эцэг, эхрүүгээ амиа егүүтгэх гэж байгаа талаараа мессеж бичиж, гэрээслэл үлдээсэнгэнэ.

Оюутнуудын үхэлд гадны нөлөө байсан эсэх, тэд амиа егүүтгэсэн бол үүнд ямар хүчин зүйлс нөлөөлсөн байж болох талаар олж тогтоохоор цагдаагийн байгууллага мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлж байна. Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байгаа юм.

<!-- [if gte mso 9]> <!-- [if gte mso 10]> /* Style Definitions */ table.MsoNormalTable {mso-style-name:"Table Normal"; mso-tstyle-rowband-size:0; mso-tstyle-colband-size:0; mso-style-noshow:yes; mso-style-priority:99; mso-style-qformat:yes; mso-style-parent:""; mso-padding-alt:0in 5.4pt 0in 5.4pt; mso-para-margin-top:0in; mso-para-margin-right:0in; mso-para-margin-bottom:10.0pt; mso-para-margin-left:0in; line-height:115%; mso-pagination:widow-orphan; font-size:11.0pt; font-family:"Calibri","sans-serif"; mso-ascii-font-family:Calibri; mso-ascii-theme-font:minor-latin; mso-fareast-font-family:"Times New Roman"; mso-fareast-theme-font:minor-fareast; mso-hansi-font-family:Calibri; mso-hansi-theme-font:minor-latin;}

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>