Улсын харцага Г.Ганхуяг: Харцага Ц.Содномдож Барс зах дээр тэрэг түрдэг, өнчин өрөөсөн хүүхэд байлаа. Одоо биднийгээ тоохоо байлаа
Түүний Улсын харцага Ц.Содномдоржид хандсан захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна.
Ц.Содномдоржид..
Хөвсгөлийн
бөхийн "Хөвсгөлийн-Хүчтэн" галыг анх 2000 онд Улсын заан заан, гавъяат
тамирчин С.Хүрэлбаатар багш байгуулж Баянбулгийн амралтанд наадмын
бэлтгэлд гарахад Дархан аварга Дамдин, У.арслан Бадамсэрээжид, У.нач
Бат-Эрдэнэ, У.хар Лхагва-Очир, У.нач Ганзориг зэрэг ахмад бөхчүүд, Элбэг
харцага, Баянмөнх начин, Адъяасүрэн арслан, Бадрал начин, Баттулга
начин, Баттогтох начин бидний бөхчүүд тулганд гал өрдөж ёслол үйлдэж
анхны галаа бадраасан түүхтэй. 2001 онд бас Баянбулгийн амралтанд
бэлтгэлд гарцгаахад Мөнхбаатар бид хоёр У.начин болж байсан түүхтэй..
Тэрнээс хойш хэсэг дэмжлэггүй завсарлахад бид өөр өөр аймгийн галд айлын
тогоо өнгийсөн байдалтай бэлтгэл хийж байгаад 2005 онд Мөнхбаатарын
найз Т.Энхтөр гэдэг залуугийн дэмжлэгээр Хөвсгөлийн голдуу бидний хэсэг
бөхчүүд нэгдэн наадмын бэлтгэлд гарч, Мөнхбаатар улсын заан цол,
Эрдэнэбат Нямбаяр хоёр аймгийн арслан цол хүртэж сайхан наадаж байлаа..
Түүний хойд жилээс Хөвсгөлийн нутгийн зөвлөлийн анхааралд орж наадмын
галд эргэлт дэмжлэг ирж эхэлсэн юм.. 2005 онд А.Арс Мөнхсүх Барс зах
дээр тэрэг түрдэг, өнчин өрөөсөн, олуулаа өссөн барилдах дуртай залуу
байна гэж нэг залуу дагуулж ирээд өөрийнхөө хуучин зодог шуудгаа өгч,
Нямбаяр захаас монгол гутал авч өгч барилдуулж эхэлж байсан залуу бөх
бол эдүгээгийн Улсын Харцага Содномдож байсан юм.. Содномдорж анх бидэн
дээр ирэхдээ томоотой, ноомой, бэлтгэл сайн хийдэг, их иддэг, их унтдаг
залуу бөх байлаа.. Тэр үеэс хойш цугтаа бэлтгэл хийж заасан хэлснийг
сурч эзэмшин өөрийнхөө их идэвхи чармайлтаар олны хайрыг татсан уран
барилдаанч төгс сайхан биетэй бөх болсон билээ.. Аймгийн арслан цолтой
байхаасаа уран сайхан барилдаж заал танхимын барилдаанд түрүүлж олны
анхааралд өртөн Улсын начин цол авснаасаа хойш зан ааш нь хувирч, ах
нарынхаа ач тусыг мартан үг сонсохоо байж мөнгөтэй өнгөтэй хүмүүсийг
даган нөхөрлөж өөрөөсөө доош бөхчүүдэд дээрэнгүй зан гаргаад, элдэв муу
хэл аманд орооцолдоод эхэлсэн юм. Тэр үед нь би болон Мөнхбаатар арслан
засч залруулах гэж захиж хэлж байсанч тусыг олохоо байжээ гэдэг нь
мэдрэгдээд эхэлсэн юм. Содномдорж начин болсныхоо дараа жил буюу 2010
оны наадмаар Өсөх-Ирээдүй Харцагатай барилдаж унахдаа хөлөө хүнд
бэртээгээд, удалгүй Хотгойдын хурд наадамд гэмтэлтэй барилдаж
түрүүлсэн.. Тэр наадмын дараа Хөвсгөлийн бөхчүүд аймгийнхаа уяачдаар
хэсэж, голын эрэг дээр хорхог боодог идэж хамтдаа нутагтаа хөгжилдөж
байгаад УБ-т ирж байлаа. Бид нар ахын хувьд санаа тавьж Со дүүгээ хөлний
хагалгаанд оруулах гэж амьтан хүнээс мөнгө төгрөгний туслалцаа дэмжлэг
хүсч явахад Монос грүпп сайхан туслаж бүх асуудлыг шийдсэнээр эргэж
амжилттай барилдах боломжтой болсон юм. Тэгээд Содномдоржийг гэмтэлтэй
байх, эдгэрэх хугацаандаа хэсэг барилдалгүй завсарлахад Мөнхбаатар
арслан, Ганхуяг Харцага хоёр Содномдорж дүүгээ бууж өгсөнгүй гэж зодож
төмрөөр хөлийг нь цохиж гэмтээж гэнээ гэсэн цуурхал өндөр хэмжээнд
дэгдэж эхлэсэн цагаас бид одоог хүртэл дуугай л байлаа.. Содномдоржид
өөрт нь энэ тухай хэлэхэд ямар сонин юм бэ, хүмүүс ямар муухай юм ярьдаг
юм бэ гэхээс биш нэг ч удаа ийм юм болоогүй худлаа цуурхал шүү гэж
хариулт өгөхгүй байгаа нь Мө арслан бид хоёрыг үзэн ядуулах, өөрийгөө
өрөвдүүлэн дэмжүүлэх явуургүй арга байсан нь одоо тодорхой болж байна..
Хүмүүс өрөвдсөндөө Содномдоржийг тусгайлан мөнгө төгрөг, хэрэгцээт
зүйлсээр нь дэмжсээр байдаг юм.. Хөвсгөлийн бөхийг хөгжүүлэх, арынхаа
залгамж халааг бэлдэх гэж хоёргүй сэтгэлээр зүтгэж олон дүү нараа
алагчилж үзэж байгаагүй бид хоёрын хувьд энэ байдал хэрээс хэтэрлээ гэж
үзэж байна.. Содномдорж энэ жилийн хувьд у.н Баянмөнх, Аймгийн арслан
Нямбаяр, Давааням, Батням, а.н Пүрэвдорж нарыг дарамтлан дагуулж
Хөвсгөлийн-Хүчтэн" галаас тусдаа Даян дээрхийн хүчтэн бөхийн гал
байгуулж бэлтгэлд гарсан учир нь нутгийн зөвлөл болон ивээн тэтгэгч
дэмжигчид, аймгийн засаг даргаас мөнгө цуглуулах хувийн сонирхолтой нь
холбоотой байжээ.. Энэ нь бөхийн эрэмбэ дараа гажуудуулж ёс зөрчсөн
үйлдэл юм. Хөвсгөлийн аймгийн нутгийн зөвлөлийн дэргэд
"Хөвсгөлийн-Хүчтэн" байгуулагдсан цагаасаа үйл ажиллагаагаа тасралтгүй
явуулж бэлтгэл сургуулилтаа хийж барилдаан наадмуудад оролцож, аймаг
сумаа чиглэсэн зуд турхан, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан
хүмүүнлэгийн ү.ажиллагаануудад идэвхитэй оролцсоор байгаа ч Хөвсгөлийн
бөх үнэндээ уналтанд ороод байна.. УИХ-н гишүүн Энх-Амгалан Нутгийн
Зөвлөлийн даргын ажлыг авахад манай аймаг Улсын Арслантай байлаа..
Тэрнээс хойш том цолтон төрсөнгүй, тэгэхэд Увс, Завхан аймгийн нутгийн
зөвлөл анхаарал халамжаа харамгүй зарсны дүнд сүүлийн наадмуудын үзүүр
түрүү дандаа л Увс, Завханаас төрдөг боллоо. 2013 оны наадмын бөхийн
бэлтгэл дээр Энх-Амгалан тв, зурагчингууд дагуулж ирээд л рекламдаж
байгаад нийт гарсан 8сая төгрөгний зардалаас
Энх-Амгалан 500"000..
Сарангэрэл гишүүн 2 сая
Итгэлт
Хүлэгийн Энхтөр ах 500"000 дагалдаж ирсэн хүмүүс дундаасаа 500"000
түүнээс хотын бэлтгэлийн заалны дулаан цахилгааны мөнгөнд 1сая 800"000г
шилжүүлээд бэлтгэлд гарсан бөх болгоноос (зарим нь өгөх мөнгөө өгөх
боломжгүй залуу бөхчүүд) 200"000 төгрөг татаад ч 1"600"000 төгрөгний өр
жил дамнуулж нэхүүлээд энэ жилийн наадмын бэлтгэлийн өмнө би FB-р нүүр
улайлган гуйсны эцэст нутгийн залуусын хандиваар 1"600"000г бүрдүүлж
өгөөд бэлтгэлд гарах боломжтой болсон юм. Энэ болгоныг Содномдорж
ойлгохгүй байж биднийг мөнгө олоод хувьдаа завшаад байна гэж боддог
бололтой юм байна лээ.. Энэ жилийн наадмын бэлтгэлд хоёр тусдаа гал болж
бэлтгэлд гарлаа гэж дургүйцсэн нутгийн зөвлөл, нутгийн дэмжигчид нэг ч
удаа эргэж очиж сэтгэл санаагаар дэмжээгүйч УИХ-н гишүүн Даваасүрэн
3сая, Оюунгэрэл сайд 800"000 төгрөг сэтгэлээрээ туслаж өгсөнд бид маш их
баярлаж байгаа.. Үлдсэн зардлыг Мөнхбаатар арслан бид хоёр хувиасаа
гаргаж өр ширгүй наадамд барилдсан юм. Тэгтэл улсын наадмын з-н даваанд
Содномдорж өөрийгөө дагаж бэлтгэлд гараагүй гэж уурлан наадмаар сайн
барилдах байх гэж итгэл хүлээлгэн харж байсан А.Арс Хаш-Эрдэнийг амлаж
авч хаяж урам хугалсан юм. Сая болж өнгөрсөн Хотгойдын хурд наадмаар
мөнгөө багтааж ядсан гадны бөхчүүд дагуулж ирээд аймгийнхаа бөхчүүдийг
дарамталж цол авахуулахдаа Ховдын Мөстийн а.Харцага Ууганбаярыг
аймгийнхаа наадамд түрүүлүүлэх гэж хэт улайрч зүтгэж мөнгөнд шуналтсанд
миний зүгээс, Содномдоржийг анхнаас нь анхаарч дэмжиж ирсэн ах бөхийн
хувьд их гомдож байна. Бөхийн буянаар өдий зэрэгтэй амьдарч байна,
тогоотой хоолруугаа шороо битгий хий.. Хүнд их мөнгө биш их сэтгэл
байхад сайхан амьдарч болдог, амьдрал амттай байдаг юм шүү дүү минь.,
Олноосоо зожгирч од болох гэж мэрийх хэрэггүйээ хэтийн бодол үйлдэл чинь
богино байгаа болоод бөхийн амжилт чинь өсөхгүй байгаа юм шүү дүү минь.
Мөнхбаатар арслан бид хоёрт Хотгойдын Хурд1 наадмаар яаж зодуулсан юу
болсныг үнэнээр нь тайлбарлахыг шаардаж байна.. Чамд анхаарч ухаарах
нас, ухаан бий гэдэгт итгэж байна..