Өнөөдөр 35 тэрбумын татвараас зайлсхийсэн эсэхийг хэлэлцэнэ Гол мэдээ 25-03-2015, 09:35 1154 Хуваалцах Манай улсад 35 тэрбум төгрөгийн татвар төлөх, төлөхгүй гэдэг дээр маргаан дагуулаад байгаа "Саус гоби сэндс" компанийн удирдлагуудын хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болно. Анхан шүүхээс "Саусгоби Сэндс” компанийн гүйцэтгэх захирал Жастин Капла, Филиппин улсын иргэн Кристобал Ж.Дэвид, Хилармон В.Кажуком нарыг Монгол улсад төлөх ёстой байсан татвараас зайлсхийсэн гэж үзэн 5.6-5.10 жилийн хорих ял оноож, Монгол Улсын Сангийн яаманд учруулсан 35 тэрбум гаруй төгрөгийн хохирлоо буцаан төлөх шийдвэр гаргасан юм. Тодруулбал, шүүх хэт нэг талыг барьсан, шинжээчдийн дүгнэлт худлаа гарсан гэх мэт үндэслэлүүдээ шүүхэд гаргаад байсан юм. Өнөөдрийн хурлаар тэд Монгол Улсын Сангийн яаманд учруулсан 35 тэрбум төгрөгөө эргүүлэн төлөх эсэх, анхан шатны шүүх хэргийг үнэн зөв шийдсэн эсэхийг хэлэлцэх юм. Хэрэгт шүүгчээр тус шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ оролцох юм байна. 1154 Хуваалцах Facebook Twitter Санал болгох 23-03-2015, 10:23 “Саусгоби Сэндс” компани 35 тэрбум төгрөгийг эргүүлэн төлөх эсэхийг хэлэлцэнэ… 19-01-2015, 11:52 “Саусгоби сэндс”-ийн удирдлагууд 35 тэрбумын татвараас зайлсхийжээ… 16-01-2015, 13:32 ”Саусгоби сэндс”-ийн удирдлагууд 35 тэрбумын татвараас зайлсхийжээ… 16-09-2014, 09:30 А.Мэндбат нарт холбогдох хэргийг хэвээр үлдээжээ… 25-08-2014, 11:38 “Саусгоби сэндс” ХХК-ийн захирал асан Жастин Кабла нарыг шүүнэ… Сэтгэгдэл АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.