Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ Гол мэдээ 25-03-2015, 14:32 1465 Хуваалцах Монгол Улсад 35 тэрбум төгрөгийн хохирол учруулсан "Саусгоби Сэндс” компанийн гүйцэтгэх захирал Жастин Капла, Филиппин улсын иргэн Кристобал Ж.Дэвид, Хилармон В.Кажуком нарын гаргасан гомдлыг өнөөдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны аравдугаар шүүхэд хэлэлцлээ. Анхан шатны шүүхээс тэднийг татвараас зайлсхийсэн хэргээр 5.6-5.10 жилийн хорих ял оноож, Монгол Улсын Сангийн яаманд учруулсан 35 тэрбум гаруй төгрөгийн хохирлоо буцаан төлөх шийдвэр гаргасан юм. Харин МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэдэнд уучлал үзүүлсэнээр тэд эрх чөлөөтэй болж, нутаг буцсан билээ. Нутаг буцсан даруйдаа өмгөөлөгчөөрөө дамжуулан Монгол Улсад учруулсан 35 тэрбум төгрөгийн хохирлоо эргэн төлөхгүй хэмээн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны аравдугаар шүүхэд хандсан. Тодруулбал, шүүх хэт нэг талыг барьсан, шинжээчдийн дүгнэлт худлаа гарсан гэх мэт үндэслэлүүдээ шүүхэд гаргаад байсан юм. Тэгвэл өнөөдрийн хуралдаанаар тэдэнд оноосон ялыг хэвээр үлдээлээ. Хэдийгээр шүүхээс ялыг хэвээр баталсан ч нэгэнтээ МУ-ын Ерөнхийлөгч уучлал үзүүлсэн учир тэд эрх чөлөөтэй иргэд хэвээр байх юм. Мөн шүүхээс тэднийг МУ-д учруулсан 35 тэрбум төгрөгийн хохирлоо эргүүлэн төлөх ёстой гэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталлаа. 1465 Хуваалцах Facebook Twitter Санал болгох 25-03-2015, 09:35 Өнөөдөр 35 тэрбумын татвараас зайлсхийсэн эсэхийг хэлэлцэнэ… 13-01-2015, 20:24 “Ноёд” группийн ерөнхийлөгч Г.Буяндорж анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах шатны шүүхэд ханджээ… 23-10-2014, 20:30 Ц.Батбаярыг жирийн дэглэмтэй хориход шилжүүлэхээр болжээ… 17-09-2014, 09:05 Г.Сарангэрэлийн өмгөөлөгч дээд шүүхэд хандахаар болжээ… 5-09-2014, 18:51 Э.Эрдэнэжамъяны гэм буруутайг тогтоосон шүүхийн шийдвэрийг Дээд шүүх хэвээр үлдээлээ… Сэтгэгдэл АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.