Машин ачит: Хотын даргын хууль бус захирамжийг хүчингүйд тооцов

1402

Машин ачит: Хотын даргын хууль бус захирамжийг хүчингүйд тооцовШударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ үеэр ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 20-ноос өмнө 70-80 мянган төгрөг төлөн, ачуулсан машинаа авсан иргэд гомдол гарган, мөнгөө буцаан авах боломжтой болсныг дуулгав. Учир нь 2014 оны арваннэгдүгээр сарын 20-ноос өмнө машин ачих үйлчилгээний хөлсийг хууль бусаар тогтоосон байжээ.

 

Тодруулбал, нийслэлийн төв замын нэгдүгээр эгнээнд байрлуулсан автомашиныг торгуулийн хашаанд хүргэх үйлчилгээний төлбөрийг Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалын дагуу тогтоох ёстой. Гэвч Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл хууль бус захирамж гаргаж, Замын хөдөлгөөний удирдлагын төвийн даргад дээрх эрхийг шилжүүлсэн байжээ.

Дашрамд дурдахад, 2013-2014 онд нийт 9230 тээврийн хэрэгслийг зөөж, 647 сая 710 мянган төгрөгийг нийслэлийн төсөвт төвлөрүүлсэн байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>