Өндөгнөөс хордсон байх магадлалтай хоёр айлын 10 хүн ХӨСҮТ-д эмчлүүлж байна
 Баянгол дүүрэгт нэг дор амьдардаг хоёр айлын гэр бүлийн нийт гишүүд хордлого өгөн өчигдөр ХӨСҮТ-д хүргэгдэн иржээ. Хордлогын шинж тэмдэг хүчтэй илэрсэн ч золоор иргэдийн биеийн байдал одоо сайжирсан байна.
Баянгол дүүрэгт нэг дор амьдардаг хоёр айлын гэр бүлийн нийт гишүүд хордлого өгөн өчигдөр ХӨСҮТ-д хүргэгдэн иржээ. Хордлогын шинж тэмдэг хүчтэй илэрсэн ч золоор иргэдийн биеийн байдал одоо сайжирсан байна. Эмнэлэгт 10 хүн ирснээс ес нь шинжилгээнд орж, долоо нь хэвтэн эмчлүүлж байгаа аж. Шинжилгээний хариу маргааш өглөө гарах бөгөөд харьяа дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтэс шалгалт хийж байгаа гэдгийг мэдээллээ.
			

 
 


