Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

2121
Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн эцсийн найруулгыг албан бус эх сурвалжаас авсан байдлаар Та бүхэнд хүргэж байна.Энэхүү найруулга нь 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн байдлаар хуулийн редакц хийгээгүй хувилбар болно.



Эцсийн найруулга

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2014 оны 07 дугаар Улаанбаатар

сарын 01-ний өдөр хот

АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ,

ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Ашигт малтмалын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах зүйл, хэсэг, заалт нэмсүгэй:

1/11I дүгээр зүйл:

"11I дүгээр зүйл.Үндэсний геологийн албаны чиг үүрэг

11I.1.Монгол Улсын Үндэсний геологийн алба нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

11I.1.1.Монгол Улсын нутаг дэвсгэр дээр геологи, геофизик, геохими, гидрогеологи, геоэкологийн зураглал, судалгаа, шинжилгээ хийх;

11I.1.2.Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд ашигт малтмалын тархалтын зүй тогтол, минерагений судалгаа хийж, эрдэс баялгийн хэтийн төлөвийн үнэлгээ өгөх;

11I.1.3.геологи, уул уурхай, эрдэс баялгийн мэдээллийн сан бүрдүүлэх, түүнийг баяжуулах, нууцын зэрэглэлд хамруулснаас бусад мэдээллээр сонирхсон этгээдэд үйлчилгээ үзүүлэх;

11I.1.4.ашигт малтмалын улсын нэгдсэн бүртгэл хөтлөх, нөөцийн хөдөлгөөнийг бүртгэх;

2/3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэг:

"3.3.Түгээмэл тархацтай ашигт малтмалыг хайх, ашиглахтай холбогдсон харилцааг тусгай хуулиар зохицуулна.”

3/34 дүгээр зүйлийн 34.6, 34.7 дахь хэсэг:

"34.6.Энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна.

34.7.Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална.”

4/35 дугаар зүйлийн 35.7-35.10 дахь хэсэг:

"35.7.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн үйл ажиллагаанд шаардлагатай бараа, ажил, үйлчилгээ худалдан авах, туслан гүйцэтгэгч сонгоход тэргүүн ээлжинд стандартын шаардлага хангасан бараа, ажил, үйлчилгээ бүхий Монгол Улсад бүртгэлтэй татвар төлөгч аж ахуйн нэгжид давуу эрх олгоно.

35.8.Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь техникийн гэнэтийн осол, саатал, давагдашгүй хүчин зүйл, шүүхийн шийдвэр, улсын байцаагчийн актаар үйл ажиллагааг нь зогсоосон болон бусад шалтгаанаар уурхайн бүтээн байгуулалт, баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоохдоо геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад мэдээлнэ.

35.9.Олборлосон, баяжуулсан, хагас боловсруулсан бүтээгдэхүүнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж байгаа боловсруулах үйлдвэрт тэргүүн ээлжинд, зах зээлийн үнээр нийлүүлнэ.

35.10.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн хаяг, цахим шуудан, утас, факсны дугаар өөрчлөгдсөн тохиолдолд 14 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад мэдэгдэнэ.”

5/48 дугаар зүйлийн 48.12 дахь хэсэг:

"48.12.Энэ хуулийн 48.3-т заасан хайгуулын үр дүнгийн тайлан болон

48.6.1-д заасан техник-эдийн засгийн үндэслэл боловсруулах, тэдгээрт хийх хөндлөнгийн дүгнэлт гаргах үйл ажиллагааг мэргэшсэн мэргэжилтэн, эрх бүхий хуулийн этгээд гүйцэтгэнэ.”

6/56 дугаар зүйлийн 56.8 дахь хэсэг:

"56.8.Энэ хуулийн 56.1-д заасан үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тусгай зөвшөөрлийн хугацааг үргэлжлүүлэн тооцно.”

7/4 дүгээр зүйлийн 4.1.24-4.1.26 дахь заалт:

"4.1.24."ашигт малтмалын баялаг” гэж геологийн зураглал, сэдэвчилсэн судалгаа, эрэл, хайгуулын ажлаар ашигт малтмалын тоо хэмжээ, хэлбэр, агуулга, эрдсийн бүрэлдэхүүн, эдийн засгийн ач холбогдол нь нарийвчлан үнэлэгдээгүй эрдсийн хуримтлалын хэсгийг;

4.1.25."ашигт малтмалын ордын нөөц” гэж хайгуулын ажлаар ашигт малтмалын тоо хэмжээ, хэлбэр, агуулга, эрдсийн бүрэлдэхүүн нь нарийвчлан тогтоогдсон, үйлдвэрийн аргаар олборлох боломжтой, эдийн засгийн үр ашигтай, баяжуулах технологи, олборлолтын уул техникийн нөхцөл нь тодорхойлогдсон ашигт малтмалын баялгийн хэсгийг;

4.1.26.”мэргэшсэн мэргэжилтэн, шинжээч” гэж үндэсний болон олон

улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн, геологи, уул уурхайн салбарын төрийн бус байгууллагаас эрх олгогдсон иргэнийг;”

8/9 дүгээр зүйлийн 9.1.9-9.1.13 дахь заалт:

"9.1.9.Үндэсний геологийн алба байгуулах;

9.1.10.энэ хуулийн 42.1-д заасан гэрээний загварыг батлах;

9.1.11.геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв

байгууллагын саналыг үндэслэн хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайг солбицлоор тогтоож, нийтэд мэдээлэх;

9.1.12.стратегийн ач холбогдол бүхий ордын талбайн хил заагийг тогтоох;

9.1.13.ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авсны улмаас үүссэн нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэх зорилгоор төрийн мэдэлд шилжүүлж авахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсоны үндсэн дээр энэ хуулийн 19.12, 26.9-д заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгоно.”

9/10 дугаар зүйлийн 10.1.11-10.1.18 дахь заалт:

"10.1.11.уурхай, уулын болон баяжуулах үйлдвэрийг хүлээн авах журмыг батлах;

10.1.12.баяжуулах үйлдвэрт тавигдах шаардлага, үйл ажиллагаа эрхлэх журмыг батлах;

10.1.13.Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогыг хэрэгжүүлэхэд зөвлөмж гаргах, дэмжлэг үзүүлэх зорилго бүхий төрийн байгууллага, хөрөнгө оруулагч, мэргэжлийн холбоод болон иргэний нийгмийн байгууллагын төлөөллийн тэгш байдлыг хангасан орон тооны бус бодлогын зөвлөлийг байгуулж, бүрэлдэхүүн, түүний ажиллах журмыг батлах;

10.1.14.уурхай, уулын болон баяжуулах үйлдвэрийн нөхөн сэргээлт, хаалтын журмыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран батлах;

10.1.15.геологи, уул уурхай, эрдэс баялгийн мэдээллийн санг эрхлэх үйл ажиллагааны журмыг батлах;

10.1.16.геологи, уул уурхайн салбарын мэргэшсэн мэргэжилтэн, шинжээчийн эрх олгох асуудлыг мэргэжлийн төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх журмыг батлах;

10.1.17.ашигт малтмалын баялаг, ордын нөөцийн ангилал, зааврыг батлах;

10.1.18.үндэсний болон олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн, геологи, уул уурхайн салбарын төрийн бус байгууллагатай хамтран ашигт малтмалын баялаг, ордын нөөц, хайгуулын ажлын үр дүнг нийтэд нээлттэй тайлагнах журмыг батлах;”

10/11 дүгээр зүйлийн 11.1.24, 11.1.25 дахь заалт:

"11.1.24.хөрөнгийн _______бирж дээр хувьцаа гаргасан хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдийн мэдээллийн бүртгэл хөтлөх;

11.1.25.ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой талбайг солбицлоор тодорхойлох.”

11/14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэг:

"14.9.Энэ хуулийн 13.5, 14.8-д заасны дагуу чөлөөлөгдсөн талбайг урьд нь хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр эзэмшиж байсан этгээдэд үргэлжлүүлэн эзэмшүүлэхдээ тусгай зөвшөөрлийн хугацааг тусгай хэрэгцээ, нөөцөд байсан хугацаагаар сунгаж тооцно.”

12/27 дугаар зүйлийн 27.1.12, 27.1.13 дахь заалт:

"27.1.12.энэ хуулийн 48.6.1-д заасан тухайн ордыг ашиглах техник-эдийн засгийн үндэслэлдээ тухайн уурхайн бүтээгдэхүүнийг тээвэрлэх, дэд бүтцийг хэрхэн бүрдүүлэх болон уурхайн нөхөн сэргээлт, хаалт зэрэгт шаардагдах хөрөнгийн талаар тодорхой тусгасан байх;

27.1.13.геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад байгаль орчин, нөхөн сэргээлт, уурхайн хаалтын асуудлаар тогтмол мэдээлэх үүрэг бүхий ажилтантай байх;”

13/33 дугаар зүйлийн 33.1.4 дэх заалт:

"33.1.4.тусгай зөвшөөрлийн 10-12 дахь жилд 10 америк доллар.”

2 дугаар зүйл.Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7 дахь заалтын "нэмэгдүүлэх” гэсний дараа "баяжуулах,” гэж, 8 дугаар зүйлийн 8.1.4 дэх заалтын "хамааруулах” гэсний дараа ", хасах” гэж, 9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх заалтын "хамааруулах” гэсний дараа ", хасах” гэж, 11 дүгээр зүйлийн 11.1.13 дахь заалтын "зохион явуулах” гэсний дараа ", бичил уурхайн болон түгээмэл тархацтай ашигт малтмалын зориулалтаар талбай олгох дүгнэлт гаргах” гэж, 18 дугаар зүйлийн 18.2.1 дэх заалтын "факсны дугаар” гэсний дараа", цахим шуудангийн хаяг” гэж, 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх заалтын "факсны дугаар” гэсний дараа "цахим шуудангийн хаяг,” гэж, 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсгийн "1,5 америк доллар” гэсний дараа ", 10-12 дахь жилд 5 америк доллар” гэж, 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийн "эзэмшигч” гэсний дараа "болон тэдгээрийн туслан гүйцэтгэгч” гэж, 48 дугаар зүйлийн 48.1.1 дэх заалтын "30 хоногийн” гэсний дараа ", дараагийн жилүүдэд тухайн оны төлөвлөгөөг 04 дүгээр сарын 15-ны” гэж, 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь заалтын "төлбөрийг” гэсний дараа "энэ хуулийн 34.7-д заасан” гэж, мөн зүйлийн 56.7 дахь хэсгийн "татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны” гэсний дараа "болон мэргэжлийн хяналтын” гэж, 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийн "эсхүл” гэсний дараа "захиргааны хэргийн” гэж тус тус нэмсүгэй.

3 дугаар зүйл. Ашигт малтмалын тухай хуулийн дараах хэсэг, заалтыг

доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

1/7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэг:

"7.3.Бичил уурхайгаар ашигт малтмал олборлохоос бусад тохиолдолд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглоно. Байгалийн өнгөт болон үнэт чулууг түүх, олборлох үйл ажиллагааг ердийн ашигт малтмалын адил тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ.”

2/20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэг:

"20.1.Энэ хуулийн 53.1.1, 56.1.3-56.1.5-д заасан үндэслэлээр тусгай зөвшөөрөл нь дуусгавар болсон, цуцлагдсан бол төрийн захиргааны байгууллага доор дурдсан журмын дагуу сонгон шалгаруулалт явуулж тусгай зөвшөөрлийг шинээр олгоно.”

3/45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэг:

"45.1.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхай, уулын болон баяжуулах үйлдвэрийг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хаах бол төрийн захиргааны төв байгууллагад нэгээс доошгүй жилийн өмнө мэдэгдэж, энэ хуулийн 10.1.14-д заасан журмын дагуу зохих бэлтгэлийг хангаж дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:”

4/48 дугаар зүйлийн 48.3, 48.4 дэх хэсэг:

"48.3.Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө ордын нөөц, эрэл, хайгуулын үр дүнгийн тайланг ашигт малтмал эрэх, хайх үйл ажиллагааны журам, ашигт малтмалын баялаг, ордын нөөцийн ангилалд нийцүүлэн боловсруулж, шинжээчийн дүгнэлт гаргуулан төрийн захиргааны байгууллагад хүлээлгэн өгнө.

48.4.Төрийн захиргааны байгууллага нь энэ хуулийн 48.3-т заасан тайлан, 48.6.1-д заасан техник-эдийн засгийн үндэслэлд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс мэргэшсэн мэргэжилтнийг шинжээчээр 30 хоногт багтаан томилуулж, 90 хоногт багтаан хэлэлцүүлж дүгнэлт гаргуулсны үндсэн дээр уг нөөцийг ашигт малтмалын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэх, хүлээн авах, тайлан, техник-эдийн засгийн үндэслэлийг анхдагч материалын хамт мэдээллийн санд бүртгэх тухай шийдвэр гаргана.”

5/4 дүгээр зүйлийн 4.1.12, 4.1.23 дахь заалт:

"4.1.12.”стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд” гэж үндэсний аюулгүй байдал, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх хэмжээний, эсхүл жилд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний таван хувиас дээш хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа буюу үйлдвэрлэх боломжтой ордыг;”

"4.1.23."бичил уурхай эрхлэх” гэж үйлдвэрлэлийн аргаар ашиглахад эдийн засгийн үр ашиггүй орд, ашиглалтын болон технологийн хаягдлаар бий болсон үүсмэл ордын талбайд ашигт малтмал олборлох зорилгоор Иргэний хуулийн 481.1-д заасны дагуу бүртгэгдээгүй нөхөрлөлийн, Иргэний хуулийн 35 дугаар зүйлд заасан нөхөрлөл болон 36.4-д заасан хоршооны хэлбэрээр зохион байгуулагдсан иргэдийн эрхэлж байгаа үйл ажиллагааг;”

6/10 дугаар зүйлийн 10.1.5, 10.1.9 дэх заалт:

"10.1.5.улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх жил бүрийн геологийн судалгааны ажлын төлөвлөгөө, төсөл, төсвийг батлах, тодотгох, үр дүнгийн тайланг хүлээн авсан тухай шийдвэр гаргах;” "10.1.9.Монгол Улсын нутаг дэвсгэрт хийгдсэн геологийн судалгааны ажлын тайлан, ашигт малтмалын ордыг ашиглах болон баяжуулах үйлдвэрийн техник-эдийн засгийн үндэслэлд дүгнэлт өгөх, зөвлөмж гаргах үүрэг бүхий мэргэшсэн мэргэжилтнээс бүрдсэн гишүүдтэй Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл байгуулах, түүний дүрэм, шинжээчийн ажлын хөлс тооцох аргачлалыг батлах;”

7/48 дугаар зүйлийн 48.1.2, 48.6.1- 48.6.3 дахь заалт:

"48.1.2.хайгуулын ажлын жилийн тайланг төрийн захиргааны байгууллагаас баталсан зааврын дагуу гаргаж, дараа оны 02 дугаар сарын 15-ны дотор;”

"48.6.1.тухайн ордыг ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийг эрх бүхий байгууллагаар хийлгэж ашиглалтын тусгай зөвшөөрөл авснаас хойш нэг жилийн дотор;

48.6.2.дараа жилийн үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтүүд, уулын ажлын төлөвлөгөөг батлагдсан зааврын дагуу 12 дугаар сарын 01-ний дотор; 48.6.3.ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд нөөцийн зэрэглэлийг ахиулах ашиглалтын хайгуулыг тухай бүр хийж, ажлын төлөвлөгөө, тухайн жилийн болон хайгуулын ажлын үр дүнгийн тайланг энэ хуулийн 48.1.2-т заасны дагуу;”

8/66 дугаар зүйлийн 66.1.2 дахь заалт:

"66.1.2.энэ хуулийн 48 дугаар зүйлд заасан мэдээ, төлөвлөгөө, ашиглалтын үйл ажиллагааны тайланг хугацаанд нь гаргаж өгөөгүй, эсхүл хуурамч мэдээ, тайлан гаргасан албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арваас хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гучаас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;”

4 дүгээр зүйл.Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсгийн "олговор” гэснийг "олговрыг нэг жилийн дотор” гэж, 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсгийн "Тусгай хэрэгцээ болон нөөцөд аваагүй” гэснийг "Монгол Улсын” гэж, 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсгийн "400 мянган” гэснийг "150 мянган” гэж, 21 дүгээр зүйлийн 21.1.5 дахь заалтын "2” гэснийг "3” гэж, 27 дугаар зүйлийн 27.1.4 дэх заалтын "уурхайн эдэлбэрээс олборлосон” гэснийг "ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч болон экспортлох эрх бүхий хуулийн этгээд” гэж, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсгийн "5” гэснийг "10” гэж, 66 дугаар зүйлийн 66.1.1 дэх заалтын "500000-1000000 хүртэл” гэснийг "нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гучаас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний” гэж, мөн зүйлийн 66.1.3 дахь заалтын "100000-300000 хүртэл” гэснийг "нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний” гэж, "500000-1000000 хүртэл” гэснийг "нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арваас хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний” гэж, "1000000-2000000 хүртэл” гэснийг "нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гучаас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний” гэж, мөн зүйлийн 66.1.4 дэх заалтын "100000-500000 хүртэл” гэснийг "нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арваас хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний” гэж, "500000-1000000 хүртэл” гэснийг "нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гучаас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний” гэж, мөн зүйлийн 66.1.5 дахь заалтын "200000-500000 хүртэл” гэснийг "нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арваас хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний” гэж, "500000-1000000 хүртэл” гэснийг "нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гучаас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний” гэж, мөн зүйлийн 66.1.6 дахь заалтын "100000-250000 хүртэл” гэснийг "нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арваас хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний” гэж, "1000000-2000000 хүртэл” гэснийг "нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гучаас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний” гэж, мөн зүйлийн 66.1.7 дахь заалтын "100000-250000” гэснийг "нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арваас хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний” гэж, мөн зүйлийн 66.1.8 дахь заалтын "200000-500000 хүртэл” гэснийг "нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арваас хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний” гэж, "500000-1000000 хүртэл” гэснийг "нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хориос дөч дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний” гэж, мөн зүйлийн 66.1.9 дэх заалтын "100000-300000 хүртэл” гэснийг "нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний” гэж, "500000-1000000 хүртэл” гэснийг "нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арваас хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний” гэж, "1000000-2000000 хүртэл” гэснийг "нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гучаас дөч дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний” гэж, мөн зүйлийн 66.2 дахь хэсгийн "200000-300000 хүртэл” гэснийг "нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арваас хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний” гэж тус тус өөрчилсүгэй.

5 дугаар зүйл.Ашигт малтмалын тухай хуулийн 23 дугаар зүйл, 11 дүгээр зүйлийн 11.1.1-11.1.4 дэх заалт, 8 дугаар зүйлийн 8.1.6 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

6 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

6.1.Энэ хуулийг баталсан өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

6.2.Энэ хуулийг буцаан хэрэглэхгүй.

Эцсийн найруулга

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2014 оны 07 дугаар Улаанбаатар

сарын 01-ний өдөр хот

АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ

1 дүгээр зүйл. 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр баталсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнө тухайн үед мөрдөгдөж байсан хууль тогтоомжийн дагуу байгуулсан ашиглалтын өмнөх гэрээг шинээр баталсан хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш зургаан сарын хугацаанд уг хуульд заасан журмын дагуу шинэчлэн бүртгэж, гэрээний хугацаанд хүчинтэйд тооцож тухайн үед мөрдөж байсан хуулийн дагуу төлбөр төлнө.

2 дугаар зүйл.Энэ хуулийг 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр баталсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

ГАРЫН ҮСЭГ

Эцсийн найруулга

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2014 оны 07 дугаар Улаанбаатар

сарын 01-ний өдөр хот

АШИГТ МАЛТМАЛЫН ХАЙГУУЛЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ШИНЭЭР ОЛГОХЫГ

ХОРИГЛОХ ТУХАЙ ХУУЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.2012 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр баталсан Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хуулийг хүчингүй болсонд тооцсугай.

2 дугаар зүйл.Энэ хуулийг 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр баталсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

ГАРЫН ҮСЭГ

Эцсийн найруулга

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2014 оны 07 дугаар Улаанбаатар

сарын 01-ний өдөр хот

ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН ТУХАЙ

ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "газар,” гэсний дараа "эртний ургамал, амьтны чулуужсан үлдэгдэл, давхарга зүйн тулгуур зүсэлт зэрэг эрдэс чулуулгийн ховор олдвор,” гэж нэмсүгэй.

2 дугаар зүйл.Энэ хуулийг 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр баталсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

ГАРЫН _______ҮСЭГ__

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>