Хайртай хүн рүүгээ харахад бидний нүд 45%-иар тэлдэг

1223
Хайртай хүн рүүгээ харахад бидний нүд 45%-иар тэлдэгХорвоо дэлхийд мэндэлсэн цагаас эцэг эх, найз нөхөд, орчлон ертөнцтэй танилцах, тэднийг харах боломжийг бидний нүд бидэнд олгодог. Амьдралын сайн сайхан, муу муухай бүхнийг харьж халиаж байдаг энэхүү амин чухал эрхтний үнэ цэнийг магадгүй хараагүй, харалган хүмүүс хамгийн сайн мэддэг байх.

   Харин эрүүл саруул нүдээр хорвоог ажиж яваа олонх хүмүүс ертөнцийг тольдох ер бусын боломжийг олгож буй энэ эрхтэндээ тийм ч хүндэтгэлтэй хандаж чаддаггүй. Ялангуяа орчин үеийн технологи хөгжсөн ертөнцөд янз бүрийн дэлгэцийг урт удаан хугацаагаар ширтэхдээ нүдээ дэндүү хайр гамгүй ашиглаж байгаа. Ямар боловч энэхүү нийтлэл маань нүдний тухай сонирхолтой баримтуудыг агуулж байгаа юм.

1. Хүрэн нүд нь үнэндээ бор пигментийнхээ доор хөх өнгөтэй байдаг. Тэр ч бүү хэл лазер мэс ажилбараар хүрэн нүдийг хөх болгох боломжтой.

2. Бид хайртай хүн рүүгээ харахад бидний нүд 45%-иар тэлдэг.

3. Хүний нүдний торлог бүрхэвч аварга загасны нүдний торлог бүрхэвчтэй маш адил. Тиймээс орчин үед нүдний мэс ажилбарт орлуулагч болгон ашиглаж байгаа.

4. Хүн нүдээ хараастай хэвээр найтааж чадахгүй.

5. Бидний нүд 500 өөр саарал өнгийг ялган таньж чадна.

6. Бидний нүд тус бүр гэрэлд мэдрэмтгий 107 сая эсээс бүрддэг.

7. 12 эрэгтэй хүн тутмын нэг нь өнгөний сохор байдаг.

8. Хүний нүд солонгын улаан, хөх, ногоон гэсэн 3 өнгийг л хүлээн авдаг ба үлдсэн өнгөнүүд нь эдгээр өнгөнүүдийн нэгдэл юм.

9. Бидний нүдний диаметр 2,5 см орчим, жин нь ойролцоогоор 8 грамм.

10. Бидний биеийн бүх булчингуудаас хамгийн идэвхтэй нь нүдийг хянадаг булчин аж.

11. Бидний нүд төрөх үед ямар байсан яг тэр хэмжээгээрээ байдаг бол хамар, чих өссөөр байдаг.

12. Нүдний алимны ердөө 1/6 нь л харагддаг.

13. Амьдралын дундаж хугацаанд бид 24 сая орчим өөр дүр зургийг хардаг.

14. Хүний хурууны хээ 40 онцгой шинж чанартай байдаг бол нүдний солонгон бүрхэвч 256 онцлог чанартай. Тиймээс нүдний торлог бүрхэвчийн сканыг хамгаалалтын зорилгоор ашигладаг.

15. Хүмүүс "Нүдээ цавчих завгүй” гэж ярьдаг нь нүдний булчин бие дэх хамгийн хурдан булчин гэдэгтэй холбоотой. Нэг удаагийн нүд цавчилт 100-150 миллисекунд орчмын хугацаанд үргэлжилдэг ба хүн
секундэд 5 удаа нүдээ анивчиж чадна.

16. Нүд нь цаг тутамд асар их хэмжээний мэдээллийг тархинд дамжуулдаг. Энэхүү сувгийн багтаамжийг томоохон хотыг интернэт үйлчилгээгээр хангагч сувагтай адилтгаж болно.

17. Бидний нүд секундэд 50 орчим зүйл дээр фокуслаж чадна.

18. Бидний тархи руу илгээгдсэн зураг үнэндээ эсрэг тал руугаа харсан байдаг.

19. Нүд биеийн бусад хэсгүүдээс илүүтэйгээр тархийг ажиллуулдаг.

20. Сормуус бүхэн 5 сар орчмын настай. 21. Маяачууд долир нүд дур татам гэж үздэг байсан учир хүүхдүүдээ солир болгох гэж оролддог байсан.

22. 10,000 орчим жилийн өмнө бүх хүмүүс хүрэн нүдтэй байсан ба Хар тэнгист урт удаан хугацааны туршид амьдарсан хүмүүсийн генетикийн өөрчлөлт нь хөх нүд үүсэхэд нөлөөлсөн.

23. Шизофренийг нүдний хөдөлгөөний энгийн тестээр 98,3%-ийн нарийвчлалтайгаар тодорхойлж болно.

24. Хүн ба нохой нь бие биенийхээ нүднээс визуал шижмийг хайж хардаг ба нохой зөвхөн хүнтэй ингэж холбогддог.

25. Эмэгтэйчүүдийн 2% нь нүдний торлог бүрхэвчийн илүү бүрхэвчтэй байдаг маш ховор генетикийн өөрчлөлттэй байдаг учир 100 сая өнгийг ялган харж чаддаг.

26. Johnny Depp-ийн зүүн нүд нь хараагүй бөгөөд баруун нүднийх нь ойрын хараа муу юм байна.

27. Канадын нэгэн сиамын ихрүүд бие биенийхээ нүд рүү харж, бие биенийхээ бодлыг уншиж чаддаг байжээ.

28. Хүний нүд зөвхөн хөдөлж байгаа обьектыг харах үедээ л огцом бус аажим хөдөлж чаддаг.

29. Хүндийн хүчний улмаас сансрын нисгэгчид сансарт уйлж чадддаггүй.

30. Далайн дээрэмчид хөлгийн тавцангийн дээд болон доод талд харагдах орчинг хурдан тохируулахын тулд нэг нүдээ дарж боодог. Ингэснээр нэг нүдээ тод гэрэлтэй орчинд, нөгөөгөө бүүдгэр орчинд ашиглах боломжтой болдог.

31. Нүд нь 550 сая орчим жилийн өмнө бий болсон. Нэг эст амьтдад гэрэл мэдрэгч уургийн жижиг хэсгүүд байсан.

32. Нүдний болорын хомсдолтой зарим хүмүүс хэт ягаан туяаны спектрийг хардаг гэдэг.

33. Зөгийний нүд нь үстэй. Энэ нь тэдэнд салхины чиг болон хурдыг тодорхойлоход нь тусалдаг.

34. Бид нүдээрээ бус тархиараа хардаг. Юмсыг бүдэг, муу харах нүдний эмгэг нь мэдрэхүйн эрхтэн гажсан дүрсийг хүлээн авч байгаатай холбоотой. Энэхүү дүрсийн гажиг нь тархийг хуурдаг.

35. Хөх нүдтэй цагаан муурнуудын ойролцоогоор 65-85% нь дүлий байдаг.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>