Талийгаач залуус хүчингийн хэрэгт шалгагдаж байжээ

3044
-Талийгаачдын амиа хорлох шалтгаан юу байв?-
 
 
 
 
 
 
 
 
 
 

Их сургуулийн шилдэг оюутнууд хэмээгддэг 21 настай Б, 19 настай А нарын хувьд их сургуулиа төгсөн амьдралын гэгээтэй мөчүүдийг дөнгөж угтах гэж байсан. Тэгвэл тэдэнд юу тохиолдсон болоод амиа хорлоход хүрэв? гэдэг асуулт хэн бүхний анхаарлыг татсаар байна.

Тэгвэл тэдэнтэй холбоотой нэг баримт гарч ирсэн нь Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст 19 настай Н гэх эмэгтэй "Их засаг” сургуулийн оюутан Б, А нар намайг хүчиндчихлээ” гэх утга бүхий  өргөдөл өгсөн байсан гэж эх сурвалжууд өгүүлж байна.

Энэ дагуу тэд Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдаж байжээ. Харин цагдаагийн байгууллагаас өргөдлийн дагуу хэрэг бүртгэл хөтөлж Б, А нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгажээ. Ингэснээр мөрдөн байцаалт явуулж эхэлсэн бөгөөд энэ үеэс талийгаач нарт мөрдөн байцаагч болоод хүчиндүүлсэн гэх эмэгтэйн ар гэрээс дарамт, шахалт хүчтэй иржээ. Ялангуяа хүчингийн хэргийн хохирогч болсон эмэгтэйн ар гэрийнхнээс эркийт ихээр ирэх болсон талаар эх сурвалжууд өгүүлж байна.

Магадгүй талийгаач оюутнууд энэ талаар ар гэрийнхэндээ хэлэхээс нуун өөрсдийн нуруун дээрээ үүрээд гарна гэж бодсон ч эсрэг талаас ирэх дарамт шахалт, шоронд суулгана гэсэн сүрдүүлэг, ар гэрийнхнийхээ нүүрийг яаж харна гэсэн айдас нь 19-21 насны залуучуудын сэтгэл зүрхийг мохоож, эцэстээ амиа хорлоход хүргэсэн бололтой.

Хүчингийн хэрэг үйлдэгсдийн хувьд хохирогч талынхан "ална, тална, шоронд очоод чи муу хийсэн хэргийнхээ төлөө муугаа үзнэ, чи гарч ирээд хэн ч биш болно, ар гэрийнхэн чинь чамайг нэг нүдээрээ ч үзэхгүй" гэхчилэн байж болох хамгийн муу үгээрээ харааж зүхдэг. Энэ хэрэгт холбогдсон хэрэгтнүүдийг хуулийн байгууллагынхан ч ёжилж, доромж байдлаар байцаадаг гэдгийг эх сурвалжууд ч өгүүлдэг.

Хүн болгон энэ замыг туулахгүй ч хүн амьдралдаа алдаж, энддэг. Гэхдээ алдаан дээрээ ухаажиж дахин давтахгүй гэмээ ухааран амьдарч чадвал тэр нь амьдралын сургамж болдог. Харин 19-21 настай Б, А нарын хувьд үүнийг ойлгуулах хүн, сэтгэлийн тэнхээ хайрлах нэгэн байгаагүй бололтой.  Талийгаач нарын үхлийн шалтгаан одоогоор бүрэн гүйцэд тодроогүй байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>